Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-11-2019, 04:37   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

"ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГӨХ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/563 дугаар захирамжийн дагуу нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гарагт "Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

 
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


Тус ажлын хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүйн туслалцааны төв хамтран зохион байгуулсан "Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгт” Багахангай, Налайх дүүргийн шүүх оролцож, иргэдэд шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хэрхэн хангах талаар мэдээлэл өгч, эрх зүйн туслалцаа үзүүллээ.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 84  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031