Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-11-2019, 04:43   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

"НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” өдөрлөг зохион байгууллаа

 

Тус шүүхийн захиргааны ажилтнууд 2019 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Булган аймгийн Тэшиг сумын төвд "нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт сумын иргэд идэвхтэй оролцож иргэдийн дунд "АХА” тэмцээн мөн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа "шүүхийн тайлан, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар”, шүүгчийн туслах Ц.Мичидмаа "Иргэний хэргийн шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр” сэдвээр, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Г.Ангирмаа "Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, татгалзал, хөөн хэлэлцэх хугацаа” сэдвээр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах М.Баасандорж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Өсвөр насны хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг, түүний онцлог, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр тус тус сургалт хийж иргэдэд хүртээмжтэй байдлаар хүргэж,иргэдэд 310 гарын авлага тарааж ажиллалаа.

Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 99  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031