Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-11-2019, 07:34   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Төв аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах

өрөөг шүүхийн байранд тохижуулав

 

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан шүүхийн шатанд насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хууль ёсны эрхийг нь хангах, нийгмийн онцгой эмзэг зорилтот бүлгийнх нь хувьд нийгмийн тухгүй орчноос хамгаалах, орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, "Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран "Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөө”-г шүүхийн байранд шинээр тохижууллаа.

Төв аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Уг өрөөний нээлтийг 2019 оны 11 сарын 20-нд буюу Хүүхдийн эрхийг хамгаалах конвенц батлагдсаны 30 жилийн ойн өдөр хийж, Төв аймгийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.Ариунбаяр, Хүүхэд хөгжил, гэр бүл төлөвлөлтийн газрын дарга Д.Бадамцэцэг, аймгийн прокурорын газрын орлогч прокурор П.Мөнхзул, "Дэлхийн зөн” олон улсын байгууллагын хөгжлийн чиглүүлэгч Э.Зулжаргалмаа, шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбат, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон болон бусад шүүгч нар оролцов.

Төв аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

"Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөө”-г шүүхийн байранд байгуулснаар шүүх хуралдаанд хүүхэд оролцох шаардлагатай үед хэргийн оролцогчдоос тусгаарлан онлайнаар оролцуулах мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрчийг хохирогчоос дарамт, айдасгүй орчинд мэдүүлэг, тайлбар авах нь хэргийн бодит үнэнийг зөв тогтоох боломж бүрдэж байгаа юм. Хүүхдийн эрхийг шүүхийн шатанд хангах боломжийг бүрдүүлсэн уг өрөөг тохижуулах төслийг шүүхийн тамгын газраас бичиж, хүүхдийн төлөөх байгууллагуудын дэмжлэг авч тохижууллаа.

Төв аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

 

 

 

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар

 

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 193  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031