Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-11-2019, 03:44   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах,мэдээлэл лавлагааны мэргэжилтэнМ.Солонго, шүүгчийн туслах

А.Оюун-Эрдэнэ нар нь 2019 оны 11 сарын 21-ээс 22-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Галшар, Баянмөнх сумдад нүүдэллэн ажиллав. Нүүдэллэн ажиллах үеэр Ерөнхий шүүгч М.Энхмандах "Шүүн таслах ажлын танилцуулга” хийж, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн М.Солонго 2020 онд тус шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 20 иргэнд Хэнтий аймгийн Галшар, Баянмөнх сумдын иргэдийн төлөөлөгчдөд "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо- 2020” сэдвээр, 65 иргэнд "шүүхэд мэдүүлэх эрх буюу шүүхэд нэхэмжлэл хүлээн авах”, "Шүүхийн цахим зөвлөхийг хэрхэн ашиглах вэ” сэдвүүдээр, шүүгчийн туслах А.Оюун-Эрдэнэ "Зөрчлийн тухай хууль” сэдвээр тус тус сургалт хийв. Мөн сургалтадхамрагдсан иргэдэд шүүхийн бүтэц,зохион байгуулалт, шүүхийн шинэтгэл, шүүх ба олон нийт хөтөлбөрийн хүрээнд 2019 онд хийгдэж байгаа ажлынхаа талаар танилцуулан, тэдний сонирхсон асуултад хариулт өгч санал бодлоо солилцон иргэдэд нэхэмжлэл болон өргөдөл хэрхэн гаргах талаар зөвлөгөө өгч иргэдээс 9 нэхэмжлэл хүлээн авч ажиллалаа.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

.

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 88  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031