Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-11-2019, 03:48   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө.

Монгол Улсын "Төрийн албаны тухай" хууль болон "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуутөрийн албаны шалгалтад тэнцсэн иргэдийн "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа” 2019 оны 11 сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 

Хэнтий аймгийн хэмжээнд нийт 38 иргэн тангараг өргөснөөс Бор-Өндөр сумын 4 албан хаагч тангарагаа нэр төртэйгөөр өргөсөн нь тус шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батжавхлан, Бор-Өндөр сумын ЗДТГ-ын Хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Рагчаадулам, ЗДТГ-ын 5 дугаар багийн зохион байгуулагч Э.Гуамарал, Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Б.Батбаяр нар байсан ба тэд эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ батлан төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, тангарагаа өргөн, батламжаа гардлаа.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Тангараг өргөсөн нийт төрийн захиргааны албан хаагчдадаа цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсэж баяр хүргэе.

 

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 184  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031