Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-11-2019, 03:16   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Багануур дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Илтгэлийн уралдаанд амжилттай оролцлоо.
Монгол улс хаант засгаас бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, анхдугаар Үндсэн хуулиа баталж улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсны 95 жилийн түүхт ой өнгөрөгч өдрүүдэд тохиолоо. Энэ баярын өдрийг тохиолдуулан Багануур дүүргийн Засаг даргын тамгын газраас "Төрийн албан хаагчийн ёс зүй, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт илтгэлийн уралдааныг төрийн албан хаагчдын дунд 2 үе шаттайгаар зохион явууллаа. Илтгэлийн уралдаанд төрийн 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцож ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн багш нар шүүн явуулсан бөгөөд Багануур дүүргийн Шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах З.Ганцоожийн "Төрийн албан хаагч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл 3 дугаар байрт шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Багануур дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Багануур дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Багануур дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 153  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031