Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-12-2019, 03:59   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИД “ТАЛАРХАЛ” ИЛЭРХИЙЛЛЭЭ.

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ ДЭХ

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИД "ТАЛАРХАЛ” ИЛЭРХИЙЛЛЭЭ.

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ ДЭХ  ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИД “ТАЛАРХАЛ” ИЛЭРХИЙЛЛЭЭ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн иргэн Б.Уянга нь тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид баярласан сэтгэгдлээ илэрхийлж "Талархал” бичиж ирүүлжээ.

Тэрээр "Би Бор-Өндөр суманд хувиараа бизнес эрхэлдэг. Танай шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах төвөөр хэд хэдэн удаа үйлчлүүлсэн. Миний гаргасан өргөдлийг түргэн шуурхай шийдэж өгч байгаад нь баярлаж явдаг. Эвлэрүүлэн зуучлагчийн зүгээс уригдсан талуудтай хийж байгаа уулзалтын арга барил, ур чадвар нь надад таалагддаг. Эвлэрүүлэн зуучлалд хандсаны хамгийн чухал нь бидний найз нөхдийн харилцааг хэвээр авч үлдэн, асуудлыг эерэг талаас нь шийдэж байгаад нь маш их талархаж байна.

Ажлыг минь хөнгөвчилж түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэн Эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргалдаа талархлаа илэрхийлж, танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” гэжээ.

 

 

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА


 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 49  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031