Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-12-2019, 10:30   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 11 дугаар сарын 22 өдрийн А/118 дугаар тушаалаар зарим шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишигээр ахлуулсан, Дотоод аудитын референт Б.Энхбат, Захиргааны хэргийн хөдөлгөөн хариуцсан референт А.Ганзориг, Шүүхийн захиргаа хариуцсан хариуцсан референт М.Алтаншагай, Жолооч Д.Осгонбаяр нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2 өдрийн хугацаатай ажиллаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/12-03.JPG

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 195  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031