Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-12-2019, 05:37   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Ц.Даваахүү шүүхэд баярлалаа сэтгэгдэл


- Та ямар шалтгаанаар шүүхэд хандах болсон бэ?

Өндөр насны тэтгэвэрт гарах 60 нас хүрээд, тэтгэвэрт гарах гэтэл цэрэгт явахад ажлаас чөлөөлөгдөж байсан тушаал олдохгүй байсан учраас ажилласан байдал тогтоогдож чадахгүй болсон. Ингээд шүүхэд нийт 11 жил тогтоолгохоор 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн хандсан. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг гэхэд ажилласан байдлаа тогтоосон шүүхийн шийдвэрээ гар дээрээ бариад сууж байна.

-Шүүх танд хэрхэн үйлчилсэн бэ?

Түргэн, шуурхай сайхан үйлчиллээ. Ямар ч чирэгдэлгүй, хүлээлт байхгүй, хүнд сурталгүй үйлчилсэнд сэтгэл хангалуун байна.

- Өмнө нь шүүхээр үйлчлүүлж байсан уу? шүүхэд хандахдаа итгэлтэй байсан уу?

- Урьд нь шүүхээр үйлчлүүлж байгаагүй. Оноос өмнө тэтгэвэртээ гарахаар боллоо. Улсад ажилласан байдлаа оруулж чадахгүй яадаг бол гэж эмээж байсан, шүүхийнхээ буянг анх удаа хүртэж байна.

 -Олон нийтэд болон шүүхэд хандаж хэлэх сэтгэгдэл байна уу?

Болж бүтэхгүй асуудал байвал эртхэн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зөв юм байна. Шүүхийнхээ хамт олонд ажлын өндөр амжилт, амьдралд нь эрүүл энх, сайн сайхныг хүсье.

 

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг

505 тоотод оршин суух, иргэн Цээшээ овогтой Даваахүүгээс


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 69  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031