Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-12-2019, 06:20   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд

хяналт-шинжилгээ үнэлгээ хийгдэв.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/118 дугаартай "Зарим шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх тухай” тушаалын дагуу Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийлээ.

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Улмаар шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцооны байдал, эвлэрүүлэн зуучлал, мэдээллийн технологи, шүүхийн архив, хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлж буй байдал, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн хүний нөөц, төсөв санхүүг удирдах, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлүүдээр шүүхийн тамгын газарт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэв.

Тус ажлын хэсэгт шүүхийн захиргааны хяналт-шинжилгээ хариуцсан референт Г.Төрболд, эрүүгийн хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Амарсанаа, дотоод аудитын референт Ж.Онон нар багтсан юм.

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан, дүнг шүүгч, шүүхийн тамгын ажилтнуудад танилцуулж, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өглөө.



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 216  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031