Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-12-2019, 08:52   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлж байна

ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖИЙН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫНТӨВИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧЛОВ

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эвлэрүүлэн зуучлалын зөвлөлийн дарга Д.Тунгалаг, гишүүн С.Болормаа, "Эрхүүгийн эвлэрүүлэн зуучлалын төв”-ийн захирал Садовникова М.Н, сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлагч Третьякова Л.М, Эрхүү мужийн Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Дэд профессор, эвлэрүүлэн зуучлагч Арзуманов И.А нар зочиллоо.

 Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Зочдыг Тамгын газрын дарга Д.Болор, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа, эвлэрүүлэн зуучлагчид, туслахууд хүлээн авч уулзаж харилцан санал солилцов.

Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа, шийдвэрлэлтийн талаарх тоон мэдээ, мөн тус шүүхийн байранд эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийгдэхээс гадна зөвхөн гэр бүлийн шүүхийн ажиллагаа явагддаг талаар танилцууллаа.

 Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүх, эвлэрүүлэн зуучлал нь нэг байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь иргэдэд чирэгдэлгүй, маш зөв оновчтой үйлчилгээ болохыг сайшааж, цаашид Эрхүү мужийн Эвлэрүүлэн зуучлалын төвийн төлөөлөгчид тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалтай туршлага солилцож байх,урт хугацаанд хамтран ажиллахаа илэрхийлж байлаа.

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлж байна


 

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны

шүүхийн Тамгын газар

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 235  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031