Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-12-2019, 08:55   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд хууль, эрх зүйн боловсролыг дэмжих, шүүхийн үйл ажиллагаа , хуульч, шүүгчийн ажил мэргэжлийн онцлогийг таниулах зорилгоор "Миний мэдэх шүүх” эссэ бичлэгийн уралдаан зарласан.

Уг уралдаанд ерөнхий боловсролын 13-н сурагчийн эссэ бичлэгээс дэд байранд 13 дугаар сургуулийн 10В ангийн сурагч Л.Саруул, тэргүүн байранд 5 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Б.Больхүү нарын эссэ бичлэг шалгарлаа.

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн тамгын газар эссэ бичлэгт оролцсон сурагчдад баярлан талархаж байгаа илэрхийлж байр эзэлсэн сурагчдад дурсамж, мөнгөн шагнал гардуулав.

Мөн сурагчдад шүүхийн бүтэц,зохион байгуулалт,шүүх танхимыг танилцуулав.


 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 194  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031