Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-12-2014, 05:40   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Сум дундын 20-р шүүхийн Тамгын Газрын мэндчилгээ

 

   

МЭНДЧИЛГЭЭ

 

Сум дундын 20 дугаар шүүхийн гар нийлсэн, хөдөлмөрч, бүтээлч хамт олон шүүгчид, шүүхийн захиргааны ажилтан, алба хаагчдынхаа нэрийн өмнөөс болоод хувиасаа Монгол түмэндээ тэр дундаа мэргэжил, сэтгэл, зүтгэл нэгт нийт хуульчид, Монголын Шүүхийн нийт ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны алба хаагчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, түүний хамт олондоо улиран одож буй 2014 оноо ажил хөдөлмөрийн гялалзсан өндөр амжилтаар үдэж, морилон ирж буй 2015 оноо их үйлсийн өрнүүн зорилт, энэ биеийн эрч хүчээрээ угтан авч, улам ихийг санаж сэдэж, бүтээж, эрүүл энх байхын өлзий дэмбэрэл гийсэн ерөөлийг өргөн дэвшүүлж, мэхийн мэндчилье.

 

 

 

Гэгээн гэрлээр гэр тань гийж,

Гэрэлт оюунаар ухаан тань

тэлэх болтугай.

 

Сум дундын 20 дугаар шүүхийн

Ерөнхий шүүгч Лхагвын Энхтайван.

 

 

 

2014.12.24

Нийтэлсэн shez   Үзсэн: 531  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031