Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-12-2019, 06:35   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Хуулийн байгууллагуудын нэгдсэн

зөвлөгөөн зохион байгууллаа.

 

Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар, Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхээс хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан ”Шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав.

Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Зөвлөгөөнд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, Захиргааны хэргийг анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гантуяа нар "Эрүү, Иргэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд мэдүүлэх эрхийг хэрэгжүүлсэн байдал, түүний үр дүн” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Төгсгөлд нь хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнөөс гаргасан "САНАМЖ БИЧИГ”-ийг хэрэгжүүлэн ажиллахаар тогтож зөвлөгөөн өндөрлөв.

Зөвлөгөөний дараа "ГУРВЫН ЭСРЭГ ГУРАВ” асуулт хариултын тэмцээнийг Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар болон Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд нь Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж, тэмцээнд хуулийн байгууллагын нийт 6 баг оролцсоноос Булган аймаг дахь шүүхийн "ЦЭЦ” баг 1-р байр, Цагдаагийн газрын "ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ” баг 2-р байр, Хорих 439 дүгээр ангийн "Сэтгэмж” баг 3-р байр тус тус эзэлсэн байна.

Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 220  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031