Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-12-2019, 10:07   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар болон Ховд аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хамтран Ховд аймгийн төвийн 12 жилийн нийт 7 сургуулийн төлөөлөл бүхий ахлах ангийн сурагчдад Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулах ажлын хүрээнд сурагчид Шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд сурагчид шүүхийн талаар сонирхсон асуултаа Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам болон шүүгч ажилтнуудаас асууж тодруулан шүүхийн талаар сэтгэгдлээ илэрхийлж харилцан ярилцсанд талархал илэрхийлж байлаа.

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байнаХовд аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 196  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031