Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-01-2020, 03:14   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт зохион байгууллаа


 

 

Сүхбаатар аймаг дахьшүүхийн тамгын газраас 2020 онд Сүхбаатар аймгаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчийг чадавхжуулах, шүүх хуралдаанд оролцоход бэлтгэх, мэдээ, мэдээлэл, дадлага олгох, шүүх болон шүүн таслах ажлын талаар төсөөлөл суулгах зорилгоор иргэдийн төлөөлөгчийн сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд тус шүүхийн тамгын газрын даргын баталсан "Иргэдийн төлөөлөгчид сургалт хийх нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу дотооддоо хөтөлбөр, удирдамж гарган түүнийхээ дагуу уулзалт, сургалтыг зохион байгуулав.


 

Төлөвлөгөөний дагуу Баруун-Урт сумаас сонгогдсон 105 шүүхийн иргэдийн төлөөлөгчид урилга, гарын авлага хүргүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэдийн төлөөлөгч нарт "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдвээр мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Наранцэцэг, "Нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх”,"Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журам”-аар шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Баярбаатар нар тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд сургалтыг зохион байгууллаа.


Мөн сургалтын үеэр шүүхийн үйл ажиллагаатай танилцуулж, гарын авлага тарааж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэдийн төлөөлөгч нарт зориулан бэлтгэсэн шторк зэргийг тус тус танилцуулж, 2020 онд сонгогдсон нийт иргэдийн төлөөлөгч нартаа баяр хүргэж ажлын амжилт хүсэн ерөөж, шүүх хуралдаанд идэвхтэй оролцохыг хүслээ.


 

 

 

Нийтэлсэн enkhbayar   Үзсэн: 79  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031