Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-01-2020, 04:26   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаар тогтоолоор 2020 оны шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг баталлаа.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Тус тогтоолоор Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай, 25 нас хүрсэн, Монгол Улсын иргэн, тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй гэх шаардлагуудыг хангасан нийт 15.649 иргэдийн нэрсийн жагсаалтыг баталсан бөгөөд үүнээс Дорноговь аймаг дахь анхан шатны шүүхүүдийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох 139 иргэд байгаа юм.

 Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суудаг иргэдийн төлөөлөгчдөд урилга хүргүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр "Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн хүрээнд сургалтыг Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын нээлттэй шүүхийн танхимд зохион байгууллаа.

Уг сургалтын үеэр орон нутгийн Дорноговь-DTV телевиз сурвалжилга хийсэн бөгөөд Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч мэдээлэл өгч ажиллалаа.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 


Нийтэлсэн enkhbayar   Үзсэн: 82  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031