Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-01-2020, 04:32   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

"Монгол Улсын Үндсэн хууль” болон түүнд оруулсан

нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийв


Монгол Улс Ардчилсан шинэ Үндсэн хуулиа 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталж байсан түүхтэй бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар уг өдрийг Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Үндсэн хуулиа дээдлэх, сахин биелүүлэх үзлийг төлөвшүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Говь-Алтай аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын хамт олонд тус аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга "Монгол Улсын Үндсэн хууль” болон 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт”, "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай” хуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Тус мэдээллийн үеэр Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаарх олон улсын практик, судлаачдын үзэл баримтлал, байр суурь зэргээр жишээ авч тайлбарлаж байснаараа онцлог байлаа.

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө.


 

Нийтэлсэн enkhbayar   Үзсэн: 96  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031