Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-01-2020, 04:36   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу аймгийн төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр "Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар”-т зохион байгууллаа.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Энэхүү төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолд Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Золбоо, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцож, эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглаж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн тангаргийн бичигт гарын үсэг зурсан бөгөөд Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Даваадорж төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн ажилтнуудад баяр хүргэж цаашдынх нь ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөн дурсгалын зүйл гардууллаа.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна 

Нийтэлсэн enkhbayar   Үзсэн: 126  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031