Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-01-2020, 03:50   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газар, 1 дүгээр сарын ажил хариуцсан багаас санаачлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус аймагт өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгчидтэй уулзалт-ярилцлагыг зохион байгууллаа.

Тус уулзалтад эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд болон шүүхийн захиргааны ажилтнууд, өмгөөлөгч М.Энхзаяа, Б.Болормаа, Ж.Мөнхнасан, Ж.Дорждэрэм, Х.Энхбат, Б.Одбаяр нар оролцлоо.

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Уулзалтыг Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд нээсэн ба эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нар өмгөөлөгч нараас шалтгаалж шүүх хуралдаан хойшилсон байдлын судалгааны дүнг танилцуулав.

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Уулзалтын үеэр 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан "Өмгөөллийн тухай хууль”-д заасан зохицуулалтуудыг нэг мөр ойлгох талаар санал сэтгэгдлээ харилцан илэрхийлж, өмгөөлөгч нараас шалтгаалж хойшилсон шүүх хуралдаануудад дүн шинжилгээ хийж, цаашид үйл ажиллагаандаа анхаарах, хамтран ажиллах асуудлуудаар "Санамж бичиг” байгуулахаар боллоо.

 

 


Нийтэлсэн enkhbayar   Үзсэн: 84  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Хоёрдугаар сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829