Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-01-2020, 04:56   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Сумдын нийгмийн даатгалын байцаагч нарт мэдээлэл хийв.

 

2019 оны 11 дүгээр сард шүүхийн тамгын газраас санаачлан зохион байгуулсан Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хамт олонтой уулзсан хамтарсан уулзалтын үеэр сумдын нийгмийн даатгалын байцаагч нарын нэгдсэн сургалт зөвлөгөөнд тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарыг урьж оролцуулж мэдээлэл өгөхөөр болсон билээ.

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Үүний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн нийгмийн даатгалын байцаагч нарын нэгдсэн сургалт, зөвлөгөөнд оролцож, онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог болон нотлох баримтыг үнэлэх ажиллагаа, нийгмийн даатгалын байцаагч нарын үйл ажиллагаандаа анхаарвал зохих зарим асуудлын талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

 

 

 

Нийтэлсэн enkhbayar   Үзсэн: 75  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Хоёрдугаар сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829