Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-02-2020, 09:19   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Сумдад томилолтоор ажиллаа

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа, шүүгчийн туслах Н.Дагидандорж, Г.Буянжаргал, жолооч М.Уламбадар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 2 дугаар сарын 06-наас 08-ны өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Галт, Шинэ-Идэр суманд томилолтоор ажиллаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Ажиллах хугацаанд хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэхээр дээрх сумдын архивын баримтуудад үзлэг хийж, холбогдох хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авах зэргээр нүүдэллэн ажиллаа. Мөн 2020 онд Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон болон мэдээлэл сонсох хүсэлтэй дээрх сумдын иргэдэд "Шүүхийн иргэдийн төлөөлөгч” сэдвээр сургалт зохион байгуулж, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар мэдээлэл өгч, мөн хуулиар бэлтгэсэн гарын авлага, эмхтгэл зэргийг тарааж, тэдний сонирхсон асуултад хариулт өгч ажиллаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар


 

 

Нийтэлсэн enkhbayar   Үзсэн: 154  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Хоёрдугаар сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829