Ховд аймгийн шүүхийн тамгын газар мэдээлж байна


 

ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА

ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА


 

Аймаг, орон нутгаас гаргасан санаачилгыг дэмжиж, ойрын өдрүүдэд цас ихээр орж, өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдалтай байгааг харгалзан, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, 2018.01.08-01.09-ны өдөр шүүхийн байрны орчны зам, талбай, гудамжны нягтаршсан цас, мөс, халтиргаа гулгаа үүссэн 100 метр хүртэлх нийтийн эзэмшлийн газар, авто зам, явган замыг шүүхийн захиргааны ажилтан, албан хаагчид цэвэрлэж, цас, мөсний овоолгыг ачиж, зайлуулах ажилд оролцож, орчны орон сууц, гэр хорооллын иргэдийг уриалан, манлайлан оролцлоо.

 

Иргэддээ таатай орчин, зам талбайгаар үйлчлэх ажилд гар бие, сэтгэл гарган оролцсонд Ховд хотын Захирагчийн ажлын алба, аймгийн Онцгой байдлын газар, иргэдээс шүүхийн байгууллагад талархсан сэтгэлээ илэрхийлж байлаа.





САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.