Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна



Сургалт зохион байгууллаа


 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын "2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө"-нд тусгагдсаны дагуу дотооддоо сургалтаа явуулж эхэллээ.

Анхны сургалтыг байгууллагын сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг "Эн Пи Си Мандал”ХХК-тай хамтран 2018 оны 01 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн захиргаа үйлчилгээний 54 ажилтанд "Шүүхийн үйлчилгээг сайжруулахад тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдвээр зохион байгуулав.

Сургалтыг "Эн Пи Си” Мандал”ХХК-ийн захирал Ц.Энхжаргал удирдан явуулж, захиргааны ажилтнуудад "Шүүхийн үйлчилгээнд хийсэн хөндлөнгийн судалгааны тайлан-2017”-г танилцуулав.

Уг тайланд тулгуурлан шүүхийн үйлчилгээний ажилтан ямар байх ёстой, ажилтнуудын харилцаа хандлага, үйлчилгээнээс бид тэсвэр тэвчээр, анхааралтай байдал, бусдыг тайвшруулах чадвар, гэнэтийн зүйлийг хүлээн авах чадвар, бусдыг ятгах чадвар, хүний нөхцөл байдалд дүгнэлт хийх чадвар гэх зэрэг маш олон зүйлийг суралцах шаардлагатай гэв.

Мөн шүүхийн үйлчилгээг сайжруулахад тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх арга замуудын талаар харилцан ярилцлаа.

 

Бидний хүсэлтийг хүлээн авч манай хамт олонд сургалт зохион байгуулсан "Эн Пи Си” Мандал”ХХК-ийн захирал Ц.Энхжаргал болон хамт олонд нь баярласан талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн, Олон нийттэй харилцах мэргэжилтэн


 

 

 

 

 

 


САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.