Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна


 

Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газар 2018 оны дотоод төлөвлөгөөний дагуу 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ, мэдээлэл лавлагааны ажилтан Я.Эрдэнэ-Уянга нар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор батлагдсан "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” сэдвээр сургалт зохион байгууллаа.

 


Энэхүү сургалтад тус шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны ажилчид бүрэн хамрагдсан бөгөөд сургалтын дараа заасан сэдвийн хүрээнд ой тогтоолт, мэдлэгийг шалгаж, "Зөв үгийг олоорой” уралдаант тэмцээн зохион байгууллаа.

 

"Зөв үгийг олоорой” уралдаант тэмцээний 1-р байранд шүүгчийн туслах Э.Даваасүрэн, 2-р байранд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа, 3-р байранд нярав Д.Цэрэндулам нар шалгарлаа.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.