Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна


 

Манлай суманд нүүдэллэн ажиллав


Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн харъяа сумдын иргэд, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдээлэл өгөх сургалтын хөтөлбөрийн дагуу Манлай сумын соёлын төвд 2019 оны 03 дугаар сарын 14-ны өдөр тус сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 43 иргэн болон төрийн албан хаагч нарыг хамруулан нийт 70 гаруй иргэдэд хууль сурталчлан ажиллаа.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Тус сургалтаар шүүхийн тамгын газрын дарга Н.Баяржаргал "Шүүхийн 2017, 2018 оны шүүн таслах ажиллагааны харьцуулсан тайлан”, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Гантуяа "Шүүхэд нэхэмжлэл хүлээн авах, хүлээн авахаас татгалзах үндэслэл”, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Эрдэнэтуяа "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай”, шүүгчийн туслах Д.Оюунцэцэг "Зөрчлийн тухай хуулийн онцлог заалтууд”, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ууганбат "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн онцлог, ач холбогдол, Төрийн албаны тухай хуулийн эрх зүйн байдлын зарим асуудал” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Ерөнхий шүүгчийн туслах Д.Оюунцэцэг 4 шүүгдэгч, 2 хохирогчид шийтгэх тогтоол гардуулан өгч гарын үсэг зуруулан, иргэдийн сонирхсон асуултад мэдээлэл, заавар зөвлөмж өгч нүүдэллэн ажиллаа. Мөн тус сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 43 иргэнийг бүгдийг нь 100% бүрэн хамруулж идэвхтэй оролцож хамтран ажилласан Манлай сумын Засаг дарга болон багын засаг дарга нарт талархсанаа илэрхийлье.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна


 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь

Сум дундын шүүхийн тамгын газар


 

 

 

 



САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.