Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дээрх сургалтын III ээлж боллоо


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сургалтын шинэлэг хэлбэр болох "Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дээрх сургалт”-ыг Нийслэл дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр сар бүрийн сүүлийн долоо хоногийн 5 дахь өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн билээ.

Сургалтын III ээлж болох "Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дээрх сургалт”-ыг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн шүүхийн захиргааны ажилтнуудад зориулан тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.

Шүүгч нарт зориулсан сургалтын зорилго нь стрессийг даван туулах аргууд, хэргийн оролцогчдын сэтгэл зүйг танин мэдэх, харилцаа мэдрэмжээ сайжруулах зэрэг шаардлагатай мэдлэг чадварыг шүүгчид олгох дадал, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм. Харин шүүхийн захиргааны ажилтанд зориулсан сургалтын зорилго нь шүүхийн захиргааны ажилтнуудад стрессийг даван туулах аргууд, харилцаа мэдрэмжээ сайжруулах ур чадварыг олгох, дадал хандлагыг төлөвшүүлэх, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох дүрэм журмуудын талаарх мэдээллийг өгөхөд чиглэлээ.

Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нээж, сургалтын зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, сургалтыг богино хугацаанд тусгайлан бэлтгэгдсэн сургагч багш нар удирдан явуулж байгаа талаар онцолсон юм.

Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дээрх сургалтын III ээлж боллоо
Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дээрх сургалтын III ээлж боллоо

Шүүгч нарт зориулсан сургалтыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул "Сингапурын Шүүхийн Коллежийн танилцуулга, шүүгчийн уян хатан чанар, шүүгчийн ёс зүйн харилцаа хандлага, үр дүнтэй харилцаа тогтоох техник, шүүх хуралдаанд бэлтгэх, удирдаж явуулах, гэрчийн мэдүүлгийн бодит байдал, шүүхийн шийдвэр бичих, танилцуулах, хувь хүний хандлага бүтээлч сэтгэлгээ” сэдвээр, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Нямаа "Хувь хүний хандлага, бүтээлч сэтгэлгээ” сэдвээр тус тус удирдан явууллаа.

Харин шүүхийн захиргааны ажилтанд зориулсан сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Нямаа "Хувь хүний хандлага, бүтээлч сэтгэлгээ” сэдвээр, Шүүхийн хүний нөөцийн удирдлага бодлого зохицуулалтын газрын ахлах референт Т.Наранбат "Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, журам, Төрийн албаны нөөц бүрдүүлэх журам, Төрийн албанд шатлан дэвшүүлэх журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” сэдвээр тус тус удирдан явуулж, хэлэлцүүлгийг өрнүүллээ.

 Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дээрх сургалтын III ээлж боллоо

Сургалтад оролцогчид нь ажлын байран дээрх сургалтыг сайшааж, цаашид энэ төрлийн сургалтад сэтгэл зүйн чиглэлийн агуулгыг түлхүү оруулахыг хүсч, үр дүнтэй сургалт болсонд талархал илэрхийлж байлаа.

IY ээлжийн сургалт 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хуваарийн дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болно.

  

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

 

 




САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.