Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


Шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав

Тус шүүхэд олон жил, өндөр үр бүтээлтэй ажилласан Ерөнхий шүүгч нарын хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлэн шагнаж, урамшуулсныг өнөөдөр /2019.09.07/ гардуулав. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туулыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/109 тоот тушаалаар "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяаг "Монголын хуульчдын холбооны хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнасныг гардууллаа. Ёслолын арга хэмжээнд зориулан Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчид ая, эгшиг өргөлөө.

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 



САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.