Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


"ГҮЙЦЭТГЭЛ САЙЖРУУЛАХ ЗӨРЧЛИЙН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Удирдлагын Соёмбо дээд сургуулийн манлайллын үндэсний хэмжээний мастер сургагч багш Г.Бямбажавтай Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар хамтран 2019 онд 6 удаагийн сургалтыг явуулахаар гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний хөтөлбөрт тусгасан гурав дахь сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр тус шүүхийн шүүгч, шүүхийн тамгын газрын ажилчдад "Гүйцэтгэл сайжруулах зөрчлийн менежмент” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтаар зөрчил, зөрөлдөөний мөн чанар үндсэн шалтгаан, төрийн албан хаагчийн зөрчлийн менежментийн талаар мэдээллийг өгсөн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

Уг ажил нь Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн "Захиргаа удирдлага хариуцсан” ажлын хэсгийн 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажил болно.


 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.