Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


ШҮҮХЭД БАЯРЛАЛАА


Тус шүүхээр үйлчлүүлсэн иргэн Б.Буянчимэг шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд талархсан сэтгэлээ илэрхийлж буйг уламжилж байна.

Б.Буянчимэг: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг чирэгдэлгүй хурдан шуурхай, үнэн зөв шийдвэрлэж өгсөн шүүгч, шүүгчийн туслах нарт чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье.

Миний бие найзынхаа танилцуулсан хөрөнгө оруулалтын санд мөнгө төлж ашиг авдаг гэсний дагуу сургалтад сууж 2018 оны 1, 2-р саруудад евро болон төгрөгөөр 3 682 000 төгрөгийг шилжүүлсэн боловч ямар ч ашиг өгөөгүй. Иймд анх шилжүүлсэн 3 682 000 төгрөгийг хариуцагч Т.Н-ээс буцаан гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Шүүх хурал 2019 оны 9-р сарын 17-ны өдөр болсон бөгөөд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Миний хувьд энэ хэрэг маш том сургамж боллоо. Цаашид ийм эрсдэлтэй зүйл хийж болохгүйн байна гэдгийг ойлгосон. Шүүх, цагдаагийн байгууллага байнга шударга үнэний талд байж нийгэм маань улам бүр хөгжинө гэдэгт итгэж байна.

Танай хамт олны цаашдын ажилд амжилт хүсье гэв.



САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.