Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


"Эрх зүйн хөтөч" өдөрлөгийн хүрээнд сумдад ажиллаа

Хөвсгөл аймгийн Засаг даргаас санаачилсан "Эрх зүйн хөтөч” өдөрлөгийн арга хэмжээ Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур зэрэг сумдад амжилттай болж өндөрлөлөө.

Сумын иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ 2019 оны 10 дугаар сарын 20 -ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд Шүүхийн байгууллагыг төлөөлж эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгор дээрх сумдын ард иргэдтэй уулзаж, шүүхийн үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлалын ач холбогдлын талаар мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн өргөдөл нэхэмжлэлийг хүлээн авч ажиллаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.