Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны

17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байгаа албан хаагч, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн иргэн, Төрийн албаны тухай хуулийн 16.3, 46.1-д заасан албан хаагчдаас төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх харилцааг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол энэ журмаар зохицуулна.

1.2.Төрийн жинхэнэ албаны нөөцийн сан (цаашид “нөөцийн сан” гэх)-г Төрийн албаны зөвлөл эрхэлнэ.

1.3.Нөөцийн сан нь төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн бүрэлдэхүүн хэсэг мөн.

Хоёр.Нөөцийн сангийн бүрэлдэхүүн

2.1.Нөөцийн сан нь доор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна:

2.1.1.төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байгаа албан хаагчийн нөөц;

2.1.2.төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн иргэний нөөц;

2.1.3.төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаал эрхэлж байсан албан хаагчийн удирдах албан тушаалтны нөөц;

2.1.4.Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөц;

2.1.5.Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасан болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу цэргийн тэтгэвэр тогтоолгож /дээдофицер, офицер, ахлагч/төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэний нөөц;

2.1.6.эрх бүхий байгууллагын шийдвэрээр нөхөр /эхнэр/ нь өөр орон нутаг, гадаад улс, олон улсын байгууллагад шилжин ажиллах болсон, эсхүл гэр бүлийн хүнд өвчтэй аль нэг гишүүнээ асрах зайлшгүй шаардлагын улмаас төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөц;

2.1.7.төрийн зардлаар их, дээд сургуульд суралцуулж төгссөн иргэн /цэрэг, цагдаа, тагнуул, онцгой байдал, шүүхийн шийдвэр, шүүх шинжилгээ, хилийн болон дотоодын цэрэг г.м/-ий нөөц.

Гурав. Нөөцийн сангийн бүртгэл, хөдөлгөөн

3.1.Төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг дараах байдлаар хөтөлнө:

3.1.1.нөөцийн сангийн нэгдсэн бүртгэл, хөдөлгөөнийг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба;

3.1.2.энэ журмын 2.1.2, 2.1.3, 2.1.7-дзаасан нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, бусад нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг харьяалах Салбар зөвлөл;

3.1.3.салбар зөвлөлгүй төрийн байгууллагын нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг тухайн байгууллага.

3.2.Нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг батлагдсан загварын дагуу хөтөлнө.

3.3.Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагчийг бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нөөцөд бүртгэнэ.

3.4.Салбар зөвлөл болон төрийн байгууллага нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл, хөдөлгөөнд өөрчлөлт орсон мэдээг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албанд тухай бүр ирүүлэх үүрэгтэй.

3.5.Салбар зөвлөл нь нөөцийн бүртгэл, хөдөлгөөний тайланг тухайн оны 7 дугаар сарын 1, дараа оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор гаргаж Төрийн албаны зөвлөлийн Ажлын албанд хүргүүлнэ.

3.6.Салбар зөвлөлгүй төрийн байгууллага нөөцийн бүртгэл хөдөлгөөний тайланг энэ журмын 3.5-д заасан хугацаанд Төрийн албаны зөвлөлийн Ажлын албанд хүргүүлнэ.

3.7.Бүх шатны төрийн байгууллага нь нөөцийн бүртгэл, хөдөлгөөнд орсон өөрчлөлтийн мэдээг харьяалах Салбар зөвлөлд тухай бүр ирүүлнэ.

3.8.Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл энэ журамд заасан харьяаллаар нөөцөд бүртгэж, нөөцийн санг бүрдүүлнэ.

Дөрөв.Нөөцөд байх хугацаа

4.1.Энэ журмын 2.1.2, 2.1.6, 2.1.7-д заасан иргэн, төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөцөд байх хугацаа 3 жил байна. Энэ журмын 2.1.6-д заасан нөөцөд байх хугацааг уг шалтгаан арилснаас эхлэн тооцно.

4.2.Энэ журмын 2.1.3-2.1.5-д заасан нөөцөд байх хугацаа хуульд өөрөөр заагаагүй бол тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр дуусгавар болно.

4.3.Зөвхөн хуульд заасан үндэслэлээр иргэнийг нөөцийн сангийн бүртгэлээс хасна.

Тав. Нөөцийн сангийн мэдээллээр хангах

5.1.Төрийн байгууллага, албан тушаалтны албан ёсны хүсэлтээр нөөцийн санд хамаарах мэдээллээр Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Салбар зөвлөл хангаж, энэ тухай бүртгэл хөтөлнө.

Зургаа.Бусад

6.1.Холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэж төрийн албанаас халсан, чөлөөлсөн, огцруулсан иргэнийг нөөцийн санд бүртгэхгүй.

 

 

no
 
 
Судалгааны сан