Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 84 дүгээр тогтоолоор баталсан Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөрийн 1.3.2-т “... Жил бүрийн сургалтын төлөвлөгөөг сургалтын эрэлт, шүүхийн сургалтын төсөвт үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар батална. Жил бүрийн сургалтын төлөвлөгөөнд үндэслэн Шүүхийн сургалтын каталогийг цахим болон цаасан хэлбэрээр гаргаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хүргэнэ” гэж заасны дагуу “Шүүхийн сургалтын каталоги 2020” хэвлэгдэн гарлаа.

Каталогийн өмнөтгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор Э.Батбаяр “2020 онд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сургалтыг шинэ түвшинд гаргах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, сургалтын шинэлэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шүүгч, шүүхийн захиргааны ажилтан Та бидний хамтын ажиллагаа чухал” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөрт тусгагдсан “Шүүхийн хүний нөөцийг чадварлаг шүүгч, ажилтнаар бүрдүүлэх, сургалтад оролцогчдын эрэлт, хэрэгцээнд нийцсэн байх, нийгмийн болон эрх зүйн хөгжлийн үйл явц, чиг хандлагад тулгуурласан байх” зарчмын үүднээс шүүгч, шүүхийн захиргааны ажилтны гарын авлага болгож буй тус каталогийг 2015 оноос тасралтгүй эмхэтгэн хэвлүүлж байна.

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР