2019 онд Монгол улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтад орсонтой холбогдуулан Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага  буюу (The Financial Action Task Force FATF) ФАТФ-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG)-ээс Монгол Улсад хийх газар дээрх хяналт, шалгалтын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас 2020 оны 9 дүгээр сард хийх газар дээрх хяналт шалгалтад бэлтгэх ажлын төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.

            Энэ хүрээнд шүүхийн байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр 2019-2020 онд хэрэгжүүлсэн ажлын танилцуулгыг (1) хамтын ажиллагаа, (2) шүүгчийн орон тоо, (3) мөнгө угаах гэмт хэргийг шүүхээс хянан шийдвэрлэсэн статистик, (4) шүүгчийн сургалт (5) бусад гэсэн таван багц болгон танилцуулж байна. Үүнд:

            (1) Хамтын ажиллагаа: 

  • 2019 онд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай хамтын ажиллагааны чиглэлээр шүүхийн байгууллагаас төлөөлөн Үндэсний зөвлөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Санхүүгийн мэдээллийн албаны дэргэдэх Хамтын ажиллагааны зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Өсөхбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг болон холбогдох референтүүд орж тухай бүр хамтран ажиллаж байна.
  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар захирамжаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр багтсан. Ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж байна.
  • Монгол банкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлөөс хийж буй “Монгол улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тогтолцооны үндэсний эрсдэлийн үнэлгээ”-ний Ажлын хэсэгт Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг болон холбогдох референтүүд орж ажилласан.
  • ШЕЗ-өөс “Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага болох (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас монгол улсыг гаргах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд санал өгч ажилласан ба тус төлөвлөгөөг Засгийн газрын 2019 оны 463 дугаар тогтоолоор баталсан.
  • ШЕЗ-өөс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын баталсан “Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага болох (ФАТФ)-аас Монгол улсад хийх газар дээрх хяналт шалгалтад бэлтгэх төлөвлөгөө”-нд санал өгч тусгуулсан.   

            (2) Шүүгчийн орон тоо:

            Монгол улсаас саарал жагсаалтаас гарах, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хууль сахиулах байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд УИХ, ЗГ, Сангийн яамнаас Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хууль сахиулах байгууллагуудын 2020 оны төсөвт орон тоо, сургалт, үйл ажиллагааны тодорхой зардлыг шийдвэрлэж өгсөн ба үүний дагуу шүүхийн 2020 оны төсөвт эрүүгийн хэргийн шүүхэд 20 шүүгчийн орон тооны цалин, сургалтын зардалд нийт 0.7 тэрбум төгрөг батлагдсан.

            Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.5.21-ний өдрийн 42 дугаар Зарлигаар 14, 2020.5.26-ны 50 дугаар Зарлигаар 1, 2020.7.23-ны өдрийн 103 дугаар Зарлигаар 1 буюу нийт 16 шүүгчийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд шинээр томилоод байна. Үүнд:

Томилогдсон шүүхийн нэр

Тоо

  1.  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

  1.  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

2

  1.  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

  1.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

  1.  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

  1.  

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

  1.  

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

  1.  

Баян-Өлгий  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

  1.  

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

  1.  

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

  1.  

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

  1.  

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

  1.  

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

  1.  

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

  1.  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

  1.  

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

 

            Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээрх 2020 онд шүүхийн төсөвт батлагдсан 20 шүүгчийн орон тооноос нөхөгдөөгүй үлдэж байгаа 4 шүүгчийг 2020 онд багтаан томилуулахаар ажиллаж байна.  

            (3) Мөнгө угаах гэмт хэргийг шүүхээс хянан шийдвэрлэсэн статистик:

            Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монголбанкны дэргэхэд Санхүүгийн мэдээллийн алба, Хамтын ажиллагааны зөвлөлийн Хууль сахиулах байгууллагуудын Шууд хэрэгжилт-7 (IO-7) Ажлын хэсэгт шүүхээр шийдвэрлэсэн мөнгө угаах дан болон давхар зүйлчлэлтэй гэмт хэргийн судалгааг нийт 6 удаа гаргаж хүргүүлэн ажиллалаа. 

            Шүүхээс мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн статистик тоон мэдээг үзэхэд энэ төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлт өмнөх жилүүдээс өссөн байна. Үүнд:

Тайланд

хүргүүлсэн хугацаа

Судалгааны хамрах хугацаа

Судалгааны товч

1

2019 оны 7 дугаар сар

2017-2019.7.11

  • эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нийт 44,
  • давж заалдах шатны шүүхээр 17,
  • хяналтын шатны шүүхээр 2 мөнгө угаах гэмт хэрэг шийдвэрлэгдсэн

2

2019 оны 12 дугаар сар

2019.7.11-2019.12.02

  • эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нийт 20 мөнгө угаах гэмт хэрэг шийдвэрлэгдсэн

3

2020 оны 1 дүгээр сар

2019.12.03-2020.01.03

  • эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр нийт 2 хэрэг хянан шийдвэрлэгдсэн, үлдэгдэл 10

4

2020 оны 3 дугаар сар

2020.01.03-2020.3.18

  • эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14, давж заалдах шатны шүүхэд 5, хяналтын шатны шүүхэд 2 хэрэг нийт 21 мөнгө угаах гэмт хэрэг хянан шийдвэрлэгдсэн

5

2020 оны 5 дугаар сар

2020.3.18-2020.5.

  • эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нийт 14 мөнгө угаах гэмт хэрэг шийдвэрлэгдсэн

6

2020 оны 8 дугаар сар

2020.4.13-2020.8.13

  • эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр нийт 37 хэрэг хянан шийдвэрлэгдсэн, үлдэгдэл 15

 

            (4) Шүүгчийн сургалт:

            Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалаар баталсан “Шүүхийн сургалтын 2020 оны нэгдсэн төлөвлөгөө”-нд “Мөнгө угаах, хулгайлах, авлигын гэмт хэргийн зүйлчлэл, бусад гэмт хэргээс ялгагдах нь” сэдэвт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээний сургалтын сэдвийн оруулсан.

            2020 оны нийт эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчдийн сургалт Короно вируст цар тахлын улмаас хойшлогдоод байсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газраас тус сургалтыг 10 дугаар сард багтаан зохион байгуулахаар бэлтгэж байна.

            Энэхүү шүүгчдэд зориулсан сургалт нь Хуульчдын холбооны тухайн жилийн хуульчийн 1-3 багц цагийг хангадаг. Тухайлбал: 2017 онд 3 багц цаг, 2019 онд 2 багц цагийг Монголын хуульчдын холбоогоор тус тус тооцуулсан.

            Шүүхийн ерөнхий зөвлөл бусад байгууллагатай хамтран 2014 оноос хойш эдийн засгийн гэмт хэрэг буюу мөнгө угаах гэмт хэргийн сургалт, уулзалт, танилцуулга, мэдээллийг нийт 10 удаа зохион байгуулсан байх бөгөөд үүнд давхардсан тоогоор эрүүгийн хэргийн шүүхийн 800 орчим шүүгч хамрагдсан байна. Үүнд:

            Мөнгө угаах сургалт орсон судалгааны жагсаалтын хүснэгт:

Огноо

Сургалтын нэр

Хамрагдсан шүүгчдийн тоо

1

2014

Мөнгө угаах гэмт хэргийн үндсэн ойлголт /Мөнгө угаах гэмт хэргийн үндсэн ойлголт, гадаад улсын шүүхийн практик сургалт/

Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч нарт зориулан “Зохион байгуулалттай гэмт хэргийг шүүн таслах ажиллагаа” сургалтыг 2014-08-08-ны өдөр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс зохион байгууллаа. Шүүгчийн мэргэжлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа энэ удаагийн сургалтыг АНУ-ын Хавай муж улсын хоёрдугаар тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Шакли Раффетто удирдан явуулж байна. Энэ удаагийн сургалтад Эрүүгийн хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгч нар, онлайнаар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны болон Сум дундын шүүхийн нийт шүүгчид хамрагдсан. 

245 шүүгч

2

2015

Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн сургалт

Монгол Улсын хууль сахиулах, шүүхийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр “Монгол Улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх” ахисан түвшний сургалт зохион байгууллаа.

15 шүүгч

3

2016

 

Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн сургалт

/"Монгол Улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх”/

Хуулийн хэрэглээ сургалтын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Азийн Хөгжлийн банктай хамтран мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд 2016 оны 04 дүгээр сарын 01-нд сургалт зохион байгуулсан. Тус сургалт нь Эрүүгийн шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө мөнгө угаах гэмт хэргийн талаар шүүгчдэд сургалт явуулж байгаа нь шинэ хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэхэд чухал ач холбогдолтой байсан бөгөөд сургалтыг Азийн Хөгжлийн банкны ахлах зөвлөх Чеонг-Анн Пнг, олон улсын зөвлөх Майкл Дефео, Их Британийн дээд шүүхийн шүүгч Вилляам Блэйр нар удирдан явуулж 15 шүүгч оролцов.

 

15 шүүгч

4

2017

 

"Монгол Улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх” сургалт

Монгол Улсын хууль сахиулах, шүүхийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр “Монгол Улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх” ахисан түвшний сургалт зохион байгууллаа. Азийн хөгжлийн банкны "Монгол Улсад мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл”-ийн хүрээнд зохион байгуулсан уг сургалтад эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 16 шүүгчид оролцсон юм.

 

16 шүүгч

5

2017

Эдийн засгийн гэмт хэрэг ба Монгол Улсын эрх зүйн зохицуулалт сургалт /Хөтөлбөртэй/

Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн хөгжлийн банкны хооронд 2017 онд байгуулсан санамж бичгийн дагуу Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад үзүүлэх “Шүүхийн сургалтын чадавхыг бэхжүүлэх” техникийн туслалцааны хүрээнд Эдийн засгийн гэмт хэрэг ба Монгол Улсын эрх зүйн зохицуулалт” сургалтыг 3 ээлжээр 2017 оны 10, 11 дүгээр сард зохион байгуулж, эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны 193 шүүгчийг оролцууллаа. Сургалтын сүүлийн өдрүүдэд “Эрүүгийн эрх зүйн хууль тогтоомжийн шинэтгэл” сэдвийн хүрээнд 8 цагийн сургалт зохион байгуулахаар төлөвлөж, сургалтын хөтөлбөрийг батлуулж, бүх шатны эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчдийг оролцууллаа.

193 шүүгч

6

2019

 

 "Виртуал мөнгө” танилцуулга, семинар:

АНУ-ын Сангийн яамны Техник туслалцааны албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх багийн зөвлөх ноён Кристофер Герхарт удирдан явуулав.

9 шүүгч

 /шүүхийн сургагч багш нарт зориулсан/

7

2019

Хууль сахиулах байгууллагуудын хамтарсан  “Монгол улс дахь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагаа” сэдэвт шүүгчдэд зориулсан семинар, уулзалт, танилцуулга

/нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид болон Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, ТЕГ, АТГ, Монгол банк, СМА, УЕП, ШЕЗ/

10 шүүгч

8

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Банк, Нэгдсэн үндэстний байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC) хамтран зохион байгуулсан бүх шатны шүүхийн шүүгчдэд зориулсан “Мөнгө угаах, терроризм, үй олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэх, дэлгэрүүлэх гэмт хэргийг хянан шийдвэрлэх асуудал ба олон улсын туршлага” сэдэвт сургалт

/ УДШ-ийн эрүүгийн хэргийн танхимын болон эрүүгийн хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчид болон Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Монгол банк, СМА, ШЕЗ/

39 шүүгч

9

2019 оны 12 сар

2019 оны 12 дугаар сард Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан 1, 2 дугаар ээлжийн сургалтад Монгол банкны ерөнхийлөгчийн Хуулийн зөвлөх Д.Гантуяа ирж Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын стратегийн дутагдалтай улсын жагсаалтад орсон асуудлаар болон мөнгө угаах гэмт хэргийн танилцуулга хийж, шүүгчдийн асуултад хариулсан.

/2019 оны эрүүгийн хэргийн шүүхийн нийт шүүгчдийн сургалт. Сургалтад УДШ-ийн эрүүгийн хэргийн танхимын болон эрүүгийн хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчид хамрагдсан. ШЕЗ-ийн байрны 102 тоот танхим/

243 шүүгч

 

            Харин 2017 оноос хойш эрүүгийн хэргийн бүх шатны нийт шүүгчдийг хамруулсан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх төрлийн гэмт хэргийн сургалт явагдаагүй байна.

            Мөн 2018 онд энэ төрлийн сургалтад хамрагдсан шүүгч байхгүй байна.

            (5) Бусад:

            Мөнгө угаах чиглэлээр хэрэгжүүлсэн бусад ажлын хүрээнд дараах ажлыг хийв. Үүнд:

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн Judcouncil.mn цахим хаягийн цэсийг англи хэл дээр болгуулсан.
  • Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан болох shuukh.mn цахим хуудсыг шинэлэх ажил явагдаж байна.
  • Мөнгө угаах гэмт хэргийн шүүхийн статистик мэдээг улсын хэмжээнд сар бүр нэгтгэн гаргах зорилгоор журмын төсөл боловсруулан удирдлагад хянуулж байна.
  • 2019 онд “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг батлагдсантай холбогдуулан Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас буюу нийт 61 шүүхээс давхардсан тоогоор 233 санал ирүүлснийг нэгтгэн тус системийг хөгжүүлэх ажлын даалгаврыг боловсруулан ажиллаж байна.

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА