Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар өнөөдөр нэр бүхий шүүгчдийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжиж, тэдгээр шүүгчдийг чөлөөлөх тухай тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 


       Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэр бүхий шүүгч тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлсэн байна. Мөн Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгч  өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх  хүсэлт  ирүүлснийг тус тус хүлээн авч, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан үргэлжилж байна.
 
 

 

 


Хэвлэл мэдээллийн хэлтэс