Баруун бүсийн шүүхийн байгууллагуудын спортын наадамд багийн нийлбэр дүнгээр Баян-Өлгий аймаг дахь шүүхийн баг тамирчид тэргүүн байранд шалгарав. Тэд энэ сарын 10, 11-ний өдрүүдэд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, дартсын төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

 

 

       Баян-Өлгий аймгийн сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль, эмэгтэй баг тамирчид алтан медаль, “Ширээний теннис”-ийн төрөлд Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек мөнгөн медаль, “Шатар” эрэгтэй төрөлд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек мөнгөн медаль, “Дартс”-ын эрэгтэй төрөлд мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат алтан медаль, эмэгтэй төрөлд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ахмарал мөнгөн медаль хүртлээ.

 

Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын газар