Шүүхийн захиргааны ажилтны холбооны ээлжит IV их хурал 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Тус хуралд нийт шүүхийн захиргааны 87 төлөөлөгч оролцов.

       Шүүхийн захиргааны ажилтны холбооны тэргүүн Т.Мэндсайхан хурлын эхэнд өнгөрсөн гурван жилд хийсэн ажлынхаа тайланг танилцуулсан юм. Дараа нь удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, тус холбооны тэргүүнийг шинээр сонгов.

       Шүүхийн захиргааны ажилтны холбооны тэргүүнээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Н.Батхүүг сонголоо.

 

       Удирдах зөвлөлийн гишүүдээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа, Хуулийн хэлтсийн дарга Б.Билгүүн, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Б.Болор, Сэлэнгэ аймгийн шүүхийн тамгын газрын дарга М.Нямсүрэн, Дорнод аймгийн шүүхийн тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан, Завхан аймгийн шүүхийн тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Х.Дорждэрэм, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн нягтлан бодогч Д.Энхболд, тус аймгийн шүүхийн шүүгчийн туслах И.Ганхуяг нар олонхын санал авч сонгогдсон юм.

       Хяналтын зөвлөлийн гишүүдээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Б.Хэрлэнчимэг, Төсөв санхүү, судалгаа хариуцсан мэргэжилтэн Э.Жамсранжав, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Айсауле нар сонгогдов.

       Холбооны гүйцэтгэх захирлаар С.Бямбаа дахин томилогдсон байна.

 

 

 

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс