Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-03-2015, 02:47   Ангилал: Ёс зүйн хорооны мэдээлэл  

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГОМДОЛ ХЭЛЭЛЦЭХ ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр                                                            Улаанбаатар хот

 

Шүүхийн ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдаан 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр боллоо. Хуралдаанаар нийт 19 шүүгчид холбогдох 12 гомдлыг хянан хэлэлцэж, 10 гомдлын 17шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 1 шүүгчид холбогдох 1 гомдлыг шүүгчийн гаргасан хүсэлтээр хуралдааныг хойшлуулж, 1 шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээр тус тус шийдвэрлэв.


Нийтэлсэн shez   Үзсэн: 885  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031