Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-04-2015, 06:39   Ангилал: Ёс зүйн хорооны мэдээлэл  

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны талаарх мэдээлэл

2015оны 4 дүгээр сарын 03-ны өдөр                                              Улаанбаатар хот

Шүүхийн ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдаан 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр боллоо.

Хуралдаанаар нийт 10 шүүгчид холбогдох 9 гомдлыг хянан хэлэлцсэн. Үүнээс 6 шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 2 шүүгчид сахилгын хэрэг үүсгэж, 1 шүүгчид холбогдох 1 гомдол гаргагч бүрэлдэхүүнээс татгалзсан, мөн 1 шүүгчид холбогдох 1 гомдол гаргагч хойшлуулах хүсэлт ирүүлсний дагуу тус тус хойшлуулж, шийдвэрлэлээ.

 

 

 ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Нийтэлсэн shez   Үзсэн: 814  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031