Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-09-2014, 12:25   Ангилал: Ёс зүйн хорооны мэдээлэл  

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны талаарх мэдээлэл

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан 2014 оны 9 дугаар сарын 05-нд боллоо.

Ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар сахилгын хэрэг үүсгэсэн 10 шүүгчид холбогдох 8 сахилгын хэрэг, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг эс зөвшөөрч гаргасан 14 шүүгчид холбогдох 7 гомдлыг хянан хэлэлцлээ.

Нийт гишүүдийн хуралдаанаас 1 шүүгчид шүүгчийн албан тушаалаас огцруулах, 1 шүүгчид 3 сарын хугацаагаар цалинг 30 хувиар бууруулах сахилгын арга хэмжээг ногдуулж шийдвэрлэв.

Мөн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан 13 шүүгчид холбогдох 4 тогтоолыг хэвээр баталж, сахилгын хэрэг үүсгэсэн 4 шүүгчид холбогдох 4 тогтоолыг хэрэгсэхгүй болгон, сахилгын хэрэг үүсгэсэн 1 шүүгчид холбогдох 1 гомдолд нэмэлт шалгалт хийх, 5 шүүгчид холбогдох 3 тогтоолыг хянан хэлэлцэх хуралдааныг шүүгчийн хүсэлтээр хойшлуулж тус тус шийдвэрлэсэн болно.

 

 

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Нийтэлсэн shez   Үзсэн: 1 682  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031