Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-11-2014, 13:54   Ангилал: Ёс зүйн хорооны мэдээлэл  

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааны талаарх мэдээлэл

2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр                                                            Улаанбаатар хот


 

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 24-нд боллоо.


Тус хуралдаанаар 17 шүүгчид холбогдох Ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдааны 11 тогтоолыг хэлэлцэж, 3 шүүгчид холбогдох 1 тогтоолыг хүчингүй болгож дахин шалгах, 2 шүүгчид холбогдох 2 тогтоолыг хүчингүй болгохгүйгээр дахин шалгуулахаар буцааж, 8 шүүгчид холбогдох 5 сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, 5 шүүгчид холбогдох сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан 3 тогтоолыг хэвээр баталж тус тус шийдвэрлэлээ.

 

 

 

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Нийтэлсэн shez   Үзсэн: 1 482  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031