Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-04-2019, 10:52   Ангилал: Ёс зүйн хорооны мэдээлэл  

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааны мэдээлэл "Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн нийт гишүүдийн хуралдаанаар 13 шүүгчид холбогдох 7 сахилгын хэрэг хэлэлцсэнээс, 1 шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, 1 шүүгчид холбогдох 1 сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож,1 сахилгын хэргийн 2 шүүгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулж, 1шүүгчид сахилгын хэрэг үүсгэхэсээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж, 8 шүүгчид холбогдох 3 сахилгын хэргийг хойшлуулж шийдвэрлэлээ.
Нийтэлсэн khandaa   Үзсэн: 81  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031