Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар "Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам"-ыг, 2 дугаар хавсралтаар "Төрийн албан хаагчийн анкет"-ын маягтыг, 3 дугаар хавсралтаар "Танилцуулга"-ын маягтыг, 4 дүгээр хавсралтаар "Албан тушаалын карт"-ын маягтыг тус тус шинэчлэн баталсан.

 

      Журмын хэрэгжилттэй холбогдуулан Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дуламсүрэн “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөлт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Уг сургалтад тус шүүхийн тамгын газрын нийт албан хаагчид хамрагдав.

 

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар