32 дугаарзүйл.Шүүхийн Ёс зүйн хороо

32.1.Шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх эрх бүхий Шүүхийн Ёс зүйн хороо /цаашид "Ёс зүйн хороо” гэх/ нь улсын хэмжээнд нэг байна.

32.2.Ёс зүйн хороо нэр хүндтэй хуульч, эрдэмтэн, судлаач зэрэг есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

32.3.Ёс зүйн хорооны гишүүнд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос гурав, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гурван хүний нэрийг дэвшүүлнэ. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд шүүгч, Ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглоно.

/Энэ хэсгийг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

32.4.Ёс зүйн хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч батална.

32.5.Ёс зүйн хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан томилж болно.

32.6.Ёс зүйн хорооны даргыг хорооны гишүүдийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно.

32.7.Ёс зүйн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хорооны хуралдаан байна.

32.8.Ёс зүйн хороо хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно.

32.9.Ёс зүйн хороо нь ажлын албатай байх бөгөөд Ерөнхий зөвлөлийн ажлын албанд харьяалагдана.

Хэвлэх

33дугаар зүйл.Ёс зүйн хорооны дарга, гишүүний эрх, үүрэг

33.1.Ёс зүйн хорооны дарга дараах эрх, үүрэгтэй:

33.1.1.Ёс зүйн хорооны ажлыг зохион байгуулах, хуралдааныг даргалах;

33.1.2.өөрийн түр эзгүйд хуралдаан даргалагчийг томилох;

33.1.3.дүрэмд заасан бусад эрх.

33.2.Ёс зүйн хорооны гишүүн дараах эрх, үүрэгтэй:

33.2.1.гомдол, хүсэлтийн дагуу шүүгчид сахилгын хэрэг үүсгэх, үүсгэхээс татгалзах;

33.2.2.гомдол хүсэлтийг шалгаж дүгнэлт гаргах;

33.2.3.сахилгын хэргийг шалгаж шийдвэрлэх бэлтгэл хангах, ажлыг зохион байгуулах;

33.2.4.Ёс зүйн хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох.