ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА


ДАГВАДОРЖИЙН ТУНГАЛАГ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн.

1982 онд МУИС-ийн хуулийн ангийг төгссөн, Эрх зүйч,

Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй.

1973-1980 онд Улаанбаатар хотын 45 дугаар сургуульд лаборант,

1980-1982 онд Октябрийн районы шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

1982-1992 онд Ажилчны районы шүүхэд шүүгч

1992-1993 онд Сүхбаатарын районы шүүхийн дарга

1993-2015 он хүртэл Улсын дээд шүүхэд шүүгчээр

2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргаар ажиллаж байна.

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Эвлэрүүлэн зуучлагчдийн зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргаар сонгогдлоо


ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД


 

 Цэнд-Аюушийн Ичинхорлоо

1986 онд Баянхонгор аймгийн шүүхэд дадлагажигч

1987 онд Баянхонгор аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга

1988 онд Баянхонгор аймгийн шүүхийн 1-р хэсэгт шүүгч

1993 онд Баянхонгор аймгийн давж заалдах шатны шүүхэд шүүгч

1999 онд ХЗДХЯ-нд бодлого зохицуулалтын газарт мэргэжилтэн

2000 онд Улсын Дээд шүүхийн Тамгын газарт мэргэжилтэн шүүгчийн туслах

2002 онд Нийслэлийн шүүхэд шүүгч

2013 онд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд шүүгч

2015 онд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгч

 

 

  Мянгаагийн Баясгалан

2000 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд нарийн бичгийн дарга

2008 онд Улсын дээд шүүхэд дотоод ажил зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн

2009 онд Улсын дээд шүүхэд шүүгчийн туслах-шинжээч

2012 онд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүний туслах

2013 оноос Баянгол дүүргийн шүүхэд шүүгч

2016 оны 12 дугаар сараас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгч

 

 

 

 Бадарчийн Энх-Эрдэнэ

2004 онд ‘’Арбугат импекс’’ ХХК-д хуулийн зөвлөх

2005 онд Орхон аймгийн ИТХТАА-нд зохион байгуулагч

2006 онд Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст хуулийн зөвлөх

2008 оноос МӨХ-нд Өмгөөлөгч

 

 

 

  Доржнамжингийн Доржсүрэн

1994 онд ТИС, КТМС компьютерийн операторчин

1999 онд Цэцээ гүн ДС-д багш

2000 онд ШУТИС, КТМС-д багш

2007 онд ''Ди Эйч Пи Эн'' ХХК-д захирал

2005 онд Мерис Корис, төвийн санаачилгатай төсөлд гэрээт зөвлөх

2006 онд Мак Корпорацид Тамгын газрын захирал

2006 онд Юнител Корпорацид борлуулалтын менежер

2009 онд Сэргээн босголт хөгжлийн банкны бизнес зөвлөх үйлчилгээний хөтөлбөрт гэрээт зөвлөх

2010 онд ''Бломинфо Монгол'' ХХК-ийн Мянганы сорилт санд гэрээт зөвлөх

2010 онд ''Зөв'' ХЗТовчоонд хуульч

2013 оноос МХХ-ны өмгөөлөгч

 

 

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиас...

 

10 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл

10.1.Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, гэрчилгээ олгох, бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл /цаашид "Зөвлөл” гэх/ -ийгбайгуулна.

10.2.Зөвлөл нь шүүгч, өмгөөлөгч, судлаач зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй байна.

10.3.Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдөл, эвлэрлийн гэрээний болон мэдэгдэх хуудасны загварыг батална.

11 дүгээр зүйл.Зөвлөлийн бүрэн эрх

11.1.Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, дүрэм, эвлэрүүлэн зуучлагчийн зардал, ажлын хөлс, урамшууллын журам, эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн дүрэм, ажлын байрны стандартыг боловсруулах, батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

11.1.2.эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сургалт зохион байгуулах;

11.1.3.эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, эрхийн гэрчилгээ олгох;

11.1.4.эвлэрүүлэн зуучлагчийг бүртгэх, нэрсийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй зарлах ажлыг зохион байгуулах;

11.1.5.эвлэрүүлэн зуучлагчийн эрхийг түдгэлзүүлэх, хасах, гэрчилгээг хүчингүй болгох, нэрсийн жагсаалтаас хасах;

11.1.6.Зөвлөлийн хуралдааны дэгийг тогтоох.

11.2.Зөвлөл нь зуучлагчийн нэрсийг анхан шатны шүүх, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоонд санал болгоно.

11.3.Зөвлөлийн санал болгосон эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан байгууллага болон Шүүхийн ерөнхий зөвлөл эвлэрүүлэн зуучлагчийг сонгон бүртгэж, тэднийг холбогдох журмын дагуу ажиллах нөхцөл, боломжоор хангаж ажиллана.