ШҮҮХИЙН ТУСГАЙ АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА
Шүүхийн тусгай архив нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.4, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 17 дугаар зүйлийн 17.1, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн тусгай архивын дүрэм”-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж, иргэн, хуулийн этгээдэд төрийн архивын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Төрийн архивын үндсэн чиг үүрэг нь:
- архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой бүх төрлийн баримт, эх сурвалжаар нөхөн баяжуулах;
- архивын сан хөмрөгийн баримтыг тогтоосон журам, стандартын дагуу хадгалж, хамгаалах;
- архивын баримтын тоо бүртгэл хөтлөх;
- архивын баримтад нягтлан шалгалт хийх;
- хөмрөгийн баримтын агуулга, бүрэлдэхүүн, байршлыг нээн харуулсан архивын эрдэм шинжилгээ, мэдээлэл, лавлагааны сан бүрдүүлэх;
- архивын баримтын тоо бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;
- архивын хөмрөгийн баримтад тооллого явуулах;
- архивын хөмрөгийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх;
- байгууллага, иргэний хүсэлтээр архивын лавлагаа, баримтын хуулбар олгох зэрэг архивын үйлчилгээ үзүүлэх;
- архивын ашиглалтын үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэх;
- хосгүй үнэт, нэн үнэт баримтыг хамгаалалтын хуулбар хувьтай болгох, баримтын эх хувийн ашиглалтыг хязгаарлах;
- архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх, ариутгах арга хэмжээг авах;
- төрийн өмчийн бус хосгүй үнэт, нэн үнэт архивын баримтыг хадгалах, хамгаалах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
- архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх;
- салбар архивын болон хөмрөг үүсгэгч байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах болно.
Тус архив нь [email protected] цахим хаягаар хүсэлт хүлээн авч, мөн биечлэн хандсан иргэд, хуулийн этгээдэд дараах архивын үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
- Иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан эсэх тухай тодорхойлолт олгох /тендерт оролцох, иргэн харьяатаас гарах, төрийн байгууллагад ажилд орох болон бусад/
- Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх, давж заалдах гомдол гаргасан эсэх талаар лавлагаа гаргах,
- Шүүн таслах ажиллагаанд шаардлагатай архивын үйлчилгээ үзүүлэх,
- Иргэний болон захиргааны хавтаст хэрэгтэй танилцуулах,
- Хэргийн материалаас шүүхээс гарсан эрх зүйн акт, бусад баримтыг хуулбарлан олгох,
Шүүхийн тусгай архиваас үйлчилгээ авахад бүрдүүлэх материал:
- Цахим хэлбэрээр тодорхойлолт авах бол [email protected] цахим хаягаар хүсэлтээ илгээнэ. Хүсэлтийг ажлын 2-3 хоногт шийдвэрлэж ирүүлсэн мэйл хаягаар хариуг хүргүүлнэ.
- Цаасан хэлбэрээр тодорхойлолт авахад:
- Хуулийн этгээд:
- Шүүхийн тусгай архивд бичгээр гаргасан хүсэлт (Авах үйлчилгээний талаарх мэдээллийг тодорхой бичих),
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын ар өвөр тал,
- Үйлчилгээний хураамж төлсөн баримтын эх хувь /Хүлээн авагч нь Шүүхийн ерөнхий зөвлөл ААлба, Төрийн сан 100900005001 тоот 10000 төгрөгийн үйлчилгээний хураамжийг төлнө./ (IBAN дугаар 330090)
- Иргэн:
- Шүүхийн тусгай архивд бичгээр гаргасан хүсэлт /Авах үйлчилгээний талаарх мэдээллийг тодорхой бичих),
- Иргэний үнэмлэхийн хуулбар, түүнтэй адилтгах бичиг баримт,
- Үйлчилгээний хураамж төлсөн баримтын эх хувь (Хүлээн авагч нь Шүүхийн ерөнхий зөвлөл ААлба, Төрийн сангийн 100900005001 тоот дансанд 10000 төгрөг) (IBAN дугаар 330090)
- Архивд хадгалагдаж буй хэргийн баримтаас хуулбар авах бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны А/08 дугаар “Хураамжийн хэмжээ батлах тухай” тушаалын дагуу хуудасны тооноос хамаарч, хариугаа хүлээн авахдаа төлбөрийг тушаана. Хүсэлтийг ажлын 2-3 хоногт шийдвэрлэнэ
(Хүлээн авагчийн итгэмжлэл, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах биеийн байцаалтын хуулбарыг материалд хавсаргана)
Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх, давж заалдах гомдол гаргасан эсэх талаар лавлагаа авахад:
- Шүүхийн тусгай архивд бичгээр гаргасан хүсэлт;
- Лавлагаа хүсэгчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах биеийн байцаалт (Хэргийн оролцогч, тухайн хэрэгт өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон этгээд)
- Архивын үйлчилгээний хураамж төлсөн баримт /тушаасан баримтын эх хувь (Хүлээн авагч нь Шүүхийн ерөнхий зөвлөл ААлба, Төрийн сан 100900005001 тоот дансанд тушаана)
Шүүхийн тусгай архивын хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Бага тойруу 31, “Түшээ” дээд сургуулийн байрны 4 дүгээр давхарт
Утас:70007082
Цахим хаяг: [email protected]
Д/д | Овог нэр | Албан хаагчийн овог, нэр | Цахим хаяг | Утасны дугаар |
1 | Шийнэн Отгонцэцэг | Шүүхийн тусгай архивын дарга | [email protected] | 70007082 |
2 | Энхболдын Ууганзаяа | Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн | [email protected] | |
3 | Лхагвасүрэнгийн Өнөртуяа | Арга зүй хариуцсан судлаач-архивч | [email protected] | |
4 | Шаравын Эрдэнэбат | Эрдэм шинжилгээний ажилтан | [email protected] | |
5 | Тэгшжаргалын Баярмаа | Сан хөмрөгийн эрхлэгч | [email protected] | |
6 | Чулуунбатын Оюун | Сан хөмрөгийн эрхлэгч | [email protected] | |
7 | Энхбатын Ариунжаргал | Сан хөмрөгийн эрхлэгч | [email protected] | |
8 | Мягмарсүрэнгийн Хулан | Сан хөмрөгийн эрхлэгч | [email protected] | |
9 | Баатарын Батжаргал | Сан хөмрөгийн эрхлэгч | [email protected] | |
10 | Мянгандашийн Наянбуу | Бичиг хэргийн ажилтан | [email protected] | |
11 | Сандагийн Мөнхцэцэг | Үйлчлэгч |