Үндсэн агуулга руу шилжих
Санал, хүсэлт
Холбоо барих
Шүүхийн ерөнхий зөвлөл
Ажлын алба
Шүүхийн статистик
Санал, хүсэлт
Холбоо барих
Шүүхийн ерөнхий зөвлөл
Ажлын алба
Шүүхийн статистик
МОНГОЛ УЛСЫН
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA
Танилцуулга
Бүрэлдэхүүн
Чиг үүрэг
Ажлын алба
Гүйцэтгэх нарийн бичгийн дарга
Захиргаа, удирдлагын газар
Мэдээллийн технологийн газар
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар
Шүүхийн захиргааны хүний нөөцийн газар
Санхүү, хөрөнгө оруулалтын газар
Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газар
Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах алба
Шүүхийн тусгай архив
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба
Төлөвлөгөө
Түүхэн замнал
Бүтэц зохион байгуулалт
Бодлогын баримт бичиг
Жилийн тайлан
Мэдээ
Цаг үеийн мэдээ
Ярилцлага, нийтлэл
Шүүхийн статистик
Видео мэдээ
Шүүхүүд мэдээлж байна
Мөнгө угаахтай тэмцэх
Зөвлөлийн хуралдааны тов, тойм
Ном товхимол
Ярьж буй хууль
Зөвлөмж, чиглэл
Хэргийн хөдөлгөөн
Шүүгч
Шүүгчийн сонгон шалгаруулалт
Шүүгчийн сонгон шалгаруулалтын зар
Мэдээ, мэдээлэл
Дүрэм журам
Маягтууд
Түгээмэл асуулт
Зөвлөмж
Гарын авлага
Архив
Сэлгэн ажиллуулах зар
Сэлгэн ажиллуулах зар
Шилжин ажиллуулах зар
Шилжин ажиллуулах зар
Шийдвэрлэлт
Архив
Нийт шүүгчийн чуулганы цахим хуудас
Эрх зүйн акт
Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол
Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг
Улсын их хурлын тогтоол
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаал
Төрийн албатай холбоотой эрх зүйн акт
Шилэн данс
"Шилэн данс" систем
Хүний нөөц
Хууль тогтоомж
Ёс зүйн дэд хороо
Хүний нөөцийн ил тод байдал
Батлагдсан албан тушаалын тодорхойлолт
Удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
Эвлэрүүлэн зуучлал
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл
Хууль тогтоомж, дүрэм журам
Мэдээ, мэдээлэл
Эвлэрүүлэн зуучлагчийн зар
Сургалт
Гарын авлага
Холбоо барих
Иргэдийн төлөөлөгч
Хууль тогтооомж, дүрэм журам
Мэдээ, мэдээлэл, Гарын авлага
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцооны мэдээ
Хараат бус байдал
Мэдээ, мэдээлэл
ХАСХОМ мэдүүлэг
Хууль тогтоомж, дүрэм журам
Нөлөөллийн мэдүүлгийн журам
Загвар татах
Хараат бусын журам
Видео шторк
Шүүхийн цахимжуулалт
Танилцуулга
Бүрэлдэхүүн
Чиг үүрэг
Ажлын алба
Гүйцэтгэх нарийн бичгийн дарга
Захиргаа, удирдлагын газар
Мэдээллийн технологийн газар
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар
Шүүхийн захиргааны хүний нөөцийн газар
Санхүү, хөрөнгө оруулалтын газар
Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газар
Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах алба
Шүүхийн тусгай архив
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба
Төлөвлөгөө
Түүхэн замнал
Бүтэц зохион байгуулалт
Бодлогын баримт бичиг
Жилийн тайлан
Мэдээ
Цаг үеийн мэдээ
Ярилцлага, нийтлэл
Шүүхийн статистик
Видео мэдээ
Шүүхүүд мэдээлж байна
Мөнгө угаахтай тэмцэх
Зөвлөлийн хуралдааны тов, тойм
Ном товхимол
Ярьж буй хууль
Зөвлөмж, чиглэл
Хэргийн хөдөлгөөн
Шүүгч
Шүүгчийн сонгон шалгаруулалт
Шүүгчийн сонгон шалгаруулалтын зар
Мэдээ, мэдээлэл
Дүрэм журам
Маягтууд
Түгээмэл асуулт
Зөвлөмж
Гарын авлага
Архив
Сэлгэн ажиллуулах зар
Сэлгэн ажиллуулах зар
Шилжин ажиллуулах зар
Шилжин ажиллуулах зар
Шийдвэрлэлт
Архив
Нийт шүүгчийн чуулганы цахим хуудас
Эрх зүйн акт
Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол
Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг
Улсын их хурлын тогтоол
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаал
Төрийн албатай холбоотой эрх зүйн акт
Шилэн данс
"Шилэн данс" систем
Хүний нөөц
Хууль тогтоомж
Ёс зүйн дэд хороо
Хүний нөөцийн ил тод байдал
Батлагдсан албан тушаалын тодорхойлолт
Удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
Эвлэрүүлэн зуучлал
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл
Хууль тогтоомж, дүрэм журам
Мэдээ, мэдээлэл
Эвлэрүүлэн зуучлагчийн зар
Сургалт
Гарын авлага
Холбоо барих
Иргэдийн төлөөлөгч
Хууль тогтооомж, дүрэм журам
Мэдээ, мэдээлэл, Гарын авлага
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцооны мэдээ
Хараат бус байдал
Мэдээ, мэдээлэл
ХАСХОМ мэдүүлэг
Хууль тогтоомж, дүрэм журам
Нөлөөллийн мэдүүлгийн журам
Загвар татах
Хараат бусын журам
Видео шторк
Шүүхийн цахимжуулалт
Copyright
2022
- Шүүхийн ерөнхий зөвлөл
Асуулт асуух
Асуулт асуух
Та доорх талбарыг үнэн зөв бөглөнө үү.
Таны асуултын хариултыг 3 хоногийн дотор утас болон цахим шуудангийн хаягаар эргүүлэн мэдэгдэх болно.
Асуулт:
Нөөцийн хугацаагаа яаж мэдэх вэ? Илгээсэн мэдээлэлд засвар оруулж болох уу?
Хариулт:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Шүүхийн мэргэшлийн хорооны гаргасан үнэлгээгээр шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигчийн бүртгүүлэх өдөр нь хоёр жилийн хугацаандаа багтсан байна. Энэхүү 2 жилийн хугацаандаа багтаж байгаа эсэх талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 70008041 дугаарт залган лавлах боломжтой ба уг хугацаагаа дуусахаас өмнө http://www.shuugch-songon.mn/ цахим хаягаар сонгон шалгаруулалтад оролцох өргөдлөө илгээснээр хугацаандаа хүсэлтээ гаргасанд тооцно. Та илгээсэн материалдаа засвар оруулахгүй, харин нэр дэвшигчээр бүртгүүлэх хугацаандаа дахин шинээр ирүүлэх шаардлагатай.
Асуулт:
Адил шатны адил эрх зүйн салбарын 2 шүүхэд зэрэг нэр дэвших боломжтой юу?
Хариулт:
Боломжгүй. Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журмын 4.10 дахь хэсэгт заасны дагуу Та эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэг зэрэг нэрээ дэвшүүлж болно. Харин адил шатны, адил эрх зүйн салбарын шүүхүүдэд нэрээ дэвшүүлэх боломжгүй. Жишээ нь Эрүүгийн хэргийн анхан шатны 2 буюу түүнээс дээш тооны шүүхэд нэг зэрэг нэрээ дэвшүүлэх боломжгүй байна.
Асуулт:
Иргэн, захиргааны шүүхэд зэрэг нэр дэвшиж байгаа тохиолдолд материалаа 2 дахин хувилж өгөх үү?
Хариулт:
Та эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхэд нэг зэрэг нэрээ дэвшүүлэх боломжтой. Энэ тохиолдолд тухайн шүүх тус бүрд цахимаар өргөдлөө өгч, хавсралт материалыг бүрдүүлэн илгээнэ. Мөн эдгээр шүүхэд нэр дэвшихэд цаасаар ирүүлэх баримтууд нь давхцаж байгаа бол шүүх тус бүрд хувилж өгөх шаардлагагүй. Харин давхцахгүй баримтуудыг бүрдүүлж, ирүүлнэ.
Асуулт:
Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаа, гэр бүлийн болон эд хөрөнгийн эрхийн лавлагаа зэргийг E-Mongolia сайтаас гаргаж өгч болох уу?
Хариулт:
Болно. Харин та e-mongolia.mn цахим сайтаас авсан мэдээлэл хугацаатай байдгийг анхаарна уу.
Асуулт:
Хуульчийн кредит цаг дутуу тохиолдолд бүртгэл хийгдэх үү?
Хариулт:
Хуульчийн зөвшөөрөл нь хүчинтэй бол бүртгэнэ.
Асуулт:
2019 оны 05 сарын 15-ны өдрөөс өмгөөлөгчөөр ажилласан 3 жилийн хугацаа нь 2022 оны 05 сарын 15-нд болно. Энэ тохиолдолд бүртгүүлж болох уу?
Хариулт:
Боломжгүй. Бүртгэл хийгдэх өдрөөр шаардлага хангасан байх шаардлагатай тул боломжгүй.
Асуулт:
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг нь журамд заасан мэдүүлэг мөн үү?
Хариулт:
Та “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудаснаас эсхүл ЭНД дарж татан авч, бөглөн ирүүлнэ үү.
Асуулт:
Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгын 10.1-т таны хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны ерөнхий шинж чанар, он жилийн явцад уг шинж чанар нь хэрхэн өөрчлөгдөж байгааг үечлэн зааж бич гэснийг тайлбарлаж өгнө үү.
Хариулт:
Та хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ өөр, өөр ажил эрхэлж байсан бол тухайлбал өмгөөлөгчөөр, прокуророор ажиллаж байсан бол хэдээс хэдэн оны хооронд ажиллаж байснаа үечлэн бичээд, тухайн үедээ хийж байсан байсан ажлын онцлог, мэргэшсэн байдал гэх мэтийг бичиж болно.
Асуулт:
Шүүхэд өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокуророор оролцдог давтамж нь өөр өөр бол үүнийг огноотой нь хамт тодорхойлно гэснийг ойлгохгүй байна. Мөн шүүгчийн хувьд 10 чухал хэрэг гэсэн дээр шийдвэрээ хавсаргах уу?
Хариулт:
Тухайн нэр дэвшигчийн тухайн шатны шүүгчээр ажиллах мэргэшил, ёс зүй, зан төлөвийг тодорхойлж чадахуйц 10 мэргэжлийн үйл ажиллагаагаа өөрөө сонгож, журамд заасны дагуу холбогдох мэдээллийг ирүүлнэ. Шийдвэрүүдийг татаж авах боломжтой бол линк, эсхүл шийдвэр, магадлалын огноо, дугаарыг тодорхой бичиж ирүүлнэ.
Асуулт:
ЦЕГ-ын лавлагааг орон нутгийнхаа цагдаагийн газраас авах боломжтой юу?
Хариулт:
Болно. Та аль ч цагдаагийн газраас авах боломжтой.
Асуулт:
Нөөцөд бүртгэлтэй бол дахин бичиг баримт бүрдүүлэх үү?
Хариулт:
Бүрдүүлж ирүүлнэ. Үнэлгээ нь хүчинтэй байгаа нэр дэвшигч нэрээ дэвшүүлэх бол бүртгүүлэхдээ баримт бичгээ дахин бүрдүүлж ирүүлнэ.
Асуулт:
Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгын 11.2-т сүүлийн 3 жилийн хугацаанд өөрийн бичсэн бүх шүүхийн шийдвэрийн нэр, дугаар, огноог бичнэ гэж заасан байна. Сүүлийн 3 жилд хамаарах хэрэг, маргааныг төрөлжүүлж тухайн төрөлжүүлсэн хэрэг маргаанаас тодорхой хэсгийг түүвэрлэж шийдвэрийн нэр дугаар, огноог бичиж ирүүлж болох уу?
Хариулт:
Сүүлийн 3 жилийн хугацаанд өөрийн бичсэн шийдвэрүүдээ хэрэг, маргааны төрлөөр төрөлжүүлэн ирүүлэх бол тухайн төрлийн хэрэг, маргааны шүүхийн шийдвэрүүдээс түүвэрлэж шийдвэрийн нэр, дугаар, огноог бичиж ирүүлж болно. Шийдвэрүүдээ хэрэг, маргааны төрлөөр төрөлжүүлээгүй тохиолдолд бүх шийдвэрийн нэр, дугаар огноог бичиж ирүүлнэ.
Асуулт:
Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгын 15 дугаар асуултын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна. Мэргэшил, ёс зүй, зан төлөв тодорхойлох хэрэг гэж юу болох, ямар үйл ажиллагааг ойлгох вэ?
Хариулт:
Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгын 15-д өргөдөл гаргагчийг тухайн шатны шүүхийн шүүгчээр ажиллах хууль зүйн мэргэшил, ёс зүйн, зан төлөвтэй гэдгийг нотлон харуулах хамгийн чухал 10 мэргэжлийн үйл ажиллагааг тодорхойлон ирүүлнэ гэж заасан. “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 6.7.2-т мэргэшлийг, 6.7.3-т ёс зүй, зан төлөвийг үнэлэхийг шалгуурыг тусгасан. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд мэргэжлийн үйл ажиллагааны талаар заасан.
Асуулт:
Шүүгчээр ажиллахад харшлах өвчингүй болон сэтгэцийн эмгэггүй талаарх магадлагааг хаанаас авах вэ?
Хариулт:
Шүүгчээр ажиллахад харшлах өвчингүй талаарх магадлагааг орон нутагт аймгийн, нийслэлд дүүргийн эмнэлгээс, сэтгэцийн эмгэггүй магадлагааг СЭМҮТ-өөс авч ирүүлнэ.
Асуулт:
1. Гэр бүлийн лавлагаа гэдэг нь гэрлэлтийн лавлагаа юу? 2. E-Mongolia-ийн аль цэснээс лавлагааг авах вэ? 3. Эд хөрөнгийн эрхийн лавлагаа гэдэгт юуг ойлгох вэ үл хөдлөх хөрөнгийн лавлагаа мөн үү? 4. Эд хөрөнгийн эрхийн лавлагааг e-mongolia-ийн аль цэснээс авах вэ?
Хариулт:
Гэр бүлийн лавлагааг E-Mongolia цахим сангаас авч өгч болно. Эд хөрөнгийн эрхийн лавлагаа гэдэгт нэр дэвшигч өөрийн болон, дундаар өмчлөх эрх үүсэх учир өөрийн гэр бүлийн гишүүний бүртгэлтэй эд хөрөнгийн лавлагааг эрх бүхий этгээдээс эсхүл E-Mongolia цахим сангаас авч өгнө.
Асуулт:
2010 онд эрүүгийн харицлага хүлээсэн бол бүртгэх үү? Хуулийг буцааж хэрэглэх үү?
Хариулт:
Бүртгэхгүй.
Асуулт:
Шүүгчийн туслахаар 3 жил ажилласан, хуульчийн гэрчилгээ аваад 2 жил болж байгаа бол шалгалтад оролцуулж байгаа юу?
Хариулт:
Хуульчийн гэрчилгээ авснаас хойш буюу хуульчаар 3 жил ажилласан байна.
Асуулт:
Мэргэжлээрээ 3 жил ажилласантай холбоотой асуух асуулт байна. Нийгмийн даатгалаа төлөөгүй өмгөөлөгч ажилласан байдлаа өөр байдлаар нотлон ирүүлж болох уу? Жишээ нь: Хуралд оролцсон шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, шийдвэр гэх мэт
Хариулт:
Бүртгүүлэх өдрийн байдлаар мэргэжлээрээ 3 жил ажилласан байна. Өмгөөллийн тухай хууль батлагдсанаас хойш Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ, үүнээс өмнө “Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ”-ний хуулбарыг тус тус бүрдүүлнэ.
Асуулт:
1. Эрүүл мэндийн үзлэг заавал харьяа дүүрэгтээ хамрагдсан байхыг шаардах уу, эсхүл өөр харьяаны дүүргийн эмнэлэгт үзүүлж болох уу 2. Эрүү, иргэний шүүхэд нэрээ дэвшүүлж байгаа тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгыг эрхзүйн салбар тус бүрээр тус тусад нь өгөх үү.
Хариулт:
Шүүгчээр ажиллахад харшлах өвчингүй талаарх тодорхойлолтыг харьяа дүүргийн эмнэлэгээс авч ирүүлнэ. Сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авч ирүүлнэ. Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгыг эрхзүйн салбар тус бүрээр бичиж ирүүлнэ.
Асуулт:
Давж заалдах, хяналтын шатны шүүхэд нэр дэвших шүүгчдийн хувьд Төрийн албан хаагчийн анкетын маягт 2 -"Б" хэсэг, маягт 3 зэргийг заавал бөглөх шаардлагатай юу, зөвхөн маягт 1-"А" хэсгийг бүрдүүлэхэд болох уу
Хариулт:
Төрийн албан хаагчийн анкетын маягт "А" хэсгийг бөглөн ирүүлнэ үү.
Асуулт:
Бүрдүүлбэл зохих баримт бичгээс нотариатаар баталгаажуулахыг нь заавал 2022 онд гэрчлүүлсэн байхыг шаардах уу. Өөрөөр хэлбэл нотариатын гэрчилсэн үйлдэл дээр хугацааны шаардлага байх уу /2022 оноос хойш гэрчлүүлсэн байх г.м/
Хариулт:
Нотариатаар гэрчлүүлсэн л байвал хугацаа хамаарахгүй.
Асуулт:
1. Давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүхэд нэр дэвшиж байгаа /шүүгчээр ажилласан жилээрээ нэр дэвших болзол хангасан/ шүүгчдийн хувьд өмнө нь өмгөөлөгч, прокуророор ажиллаж байснаас үл хамааран Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгын 13, 14 дэх асуултанд хариулт бичих шаардлагагүй, энэ тохиолдолд 16-17 дахь асуултанд л зохих хариулт бичнэ гэж ойлгох нь зөв үү
Хариулт:
13-14, 16-18 асуултад шүүгчээр одоо ажиллаж байгаа хүн хариулах шаардлагагүй.
Асуулт:
Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгын 27 дахь асуултанд хэрхэн хариулахаас үл хамааран ямар нэг лавлагаа, баримт хавсаргах шаардлагатай юу.
Хариулт:
Нэр дэвшигч бүрэн дүүрэн, үнэн зөв хариулах нь чухал. Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэх, хариуцлага хүлээсэн бол хариуцлагыг хүлээсэн, биелүүлсэн бол зохих нотлох баримтыг ирүүлж болно.
Судалгааны сан
A +
a -