IMG-LOGO
 2021-03-25

Шүүхийн тусгай архивын МЭДЭГДЭЛ

 

   Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Коронавируст халдвар (ковид-19)-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг
зохицуулах түр журам” батлагдсантай холбогдуулан Шүүхийн тусгай архивын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж байна.

 Иймд Та бүхэн тус архиваас лавлагаа, тодорхойлолт авах өргөдөл, хүсэлтээ Шүүхийн тусгай архивын [email protected] цахим хаягаар болон шуудангаар ирүүлнэ үү.

     Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын нөлөөгөөр үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын улмаас халдвар хамгааллын дэглэмийг сахиж тендерийн тодорхойлолт болон бусад өргөдөл, хүсэлтийн хариуг хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт ирүүлсэн цахим хаягаар буцаан олгоно.

    Жич: Архивын лавлагаа, тодорхойлолт олгох үйлчилгээний өргөдөл, хүсэлтийг зөвхөн ажлын цагаар хүлээн авах бөгөөд өргөдөл, хүсэлт илгээх иргэн, хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан баримтыг дээрх цахим хаягаар ирүүлнэ үү. Үүнд:

  • Хүсэлт / Албан бичгийг ямар байгууллага, албан тушаалтанд хаяглуулж авахаа тодорхой, товчлохгүйгээр бүтэн бичих/
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Архивын үйлчилгээний хураамж төлсөн баримтын хуулбар

  /Тодорхойлолт 1 хувь нь 10.000 төгрөг/
 

   Дансны дугаар: 100900005001  /Төрийн сан/ 

                        Дансны нэр: ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ ААлба

      Гүйлгээний утга: Иргэн, хуулийн этгээдийн нэр, тодорхойлолт авах газрын нэрийг /Шүүхийн тусгай архив эсвэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх/    бичнэ.

      Жишээ нь: Шүүхийн тусгай архиваас тодорхойлолт авах бол гүйлгээний утга дээр ... ххк ШТА гэх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тодорхойлолт авах бол ...  ххк ЗХАШШ гэж бичих.

 

Харилцах утас: 70007082

ШҮҮХИЙН ТУСГАЙ АРХИВ