ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

 

Иргэн П.Батчулуун нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд талархсан сэтгэгдлээ илэрхийлснийг хүргэе.

 

 

Тэрээр “2013 оноос эхлэн “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мандал интернэйшнл” ХХК, “Голомт банк” ХХК, “Микро кредит ББСБ” ХХК зэрэг олон байгууллага, аж ахуйн нэгжид итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульчаар ажиллаж, олон хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлалаар амжилттай шийдвэрлүүлсээр ирсэн ба тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Б.Даваасүрэн нь харилцааны өндөр соёлтой, хэрэг маргааныг шийдвэрлэхдээ өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж, оролцогч талуудад сэтгэл хангалуун үйлчилгээ үзүүлдэг бөгөөд чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье. Цаашдын ажилд нь амжилт хүсье” гэжээ.

 

 

БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР