Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр                                                     Дугаар 02                                                                      Улаанбаатар хот

 

 

ХЭРГИЙН ИНДЕКСИЙН ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд ажлын хийдлийг арилгах, хөнгөвчлөх боломжийг бүрдүүлэх, тэдгээрийн ажлын үр дүнг үнэлэх, мониторинг хийх, хэргийн бүрдүүлбэрийг баталгаажуулах, хэргийн оролцогчдын хууль ёсны эрхийг шуурхай хангахад энэ журмын зорилго оршино.   

1.2.Шүүхийн нэрийн тоон илэрхийлэл, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хэрэг үүсгэсэн, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн он, хэргийн төрөл, шүүхэд хэрэг хүлээн авч бүртгэсэн дугаар, хэргийг нэгтгэсэн, тусгаарласныг илэрхийлсэн тоон болон үсгэн тэмдэгтийг хэргийн индекс /цаашид “индекс” гэх/ гэнэ.

1.3.Индекс нь хэргийн хөдөлгөөний цахим программ, цахим сангийн салшгүй хэсэг байна.

1.4.Эрүүгийн хэрэгт “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх”, иргэн болон захиргааны хэрэгт “хэрэг үүсгэх” үед хэргийн индекс олгоно.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

Хоёр.Индексийн төрөл, агуулга, бүтэц

2.1. Индекс нь үндсэн болон дагалдах гэсэн хоёр төрөлтэй байна.

2.2.Анхан шатны шүүхэд хэргийн хөдөлгөөний цахим программаас өгсөн индексийг үндсэн, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэргийн хөдөлгөөний цахим программаас өгсөн индексийг дагалдах индекс гэнэ.

2.3.Хэргийн хөдөлгөөний нэгдсэн системээс өгсөн үсгэн тэмдэгт дараах утгатай:

2.3.1.иргэний хэрэг “И”;

2.3.2.эрүүгийн хэрэг “Э”;

2.3.3.захиргааны хэрэг “З;

2.3.4.нэгтгэсэн хэрэг "Н";

2.3.5.тусгаарласан хэрэг "Т".

2.4.Хэрэгт нэгтгэж /Н/ байгаа бусад хэргийн индексийг нэгтгэсэн хэргийн индексээр нэгдсэн системд хадгална.

2.5.Тусгаарласан хэрэгт /Т/ хэргийн хөдөлгөөний нэгдсэн системээс шинээр үндсэн индекс өгнө.

2.6.Үндсэн индекс нь дараах таван хэсэг бүхий томьёололтой байна:

2.6.1.нэг дэх хэсэгт тухайн шүүхийн нэрийн тоон илэрхийлэл /101/.../.../.../.../-ийг;

2.6.2.хоёр дахь хэсэгт иргэд, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг шүүх хүлээн авч, хэрэг үүсгэсэн буюу эрүүгийн хэргийг хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн он /101/2013/.../.../.../-ыг;

2.6.3.гурав дахь хэсэгт иргэд, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг шүүх хүлээн авч хэрэг үүсгэсэн буюу эрүүгийн хэргийг хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бүртгэлийн дугаар /101/2013/0001/.../.../-ыг;

2.6.4.дөрөв дэх хэсэгт эрүүгийн хэрэгт "Э", иргэний хэрэгт "И", захиргааны хэрэгт "З" үсгийн аль нэг /101/2013/0001/И/.../-ийг;

2.6.5.тав дахь хэсэгт хэргийг тусгаарласан бол "Т", нэгтгэсэн бол “Н” үсэг /101/2023/0001/И/Т/-ийг.

2.7.Дагалдах индекс нь дараах гурван хэсэг бүхий томьёололтой байна:

2.7.1.нэг дэх хэсэгт давж заалдах болон хяналтын шатны шүүхийн нэрийн тоон илэрхийлэл /211/.../.../-ийг;

2.7.2.хоёр дахь хэсэгт хэргийн оролцогчийн гомдлын дагуу давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэрэг хүлээн авсан он /211/2013/.../-ыг;

2.7.3.гурав дахь хэсэгт хэргийн оролцогчийн гомдлын дагуу давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэрэг хүлээн авсан бүртгэлийн дугаар /211/2013/0001/-ыг. 

Гурав. Индекс хөтлөх

  3.1.Үндсэн индекс нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд өөрчлөгдөхгүй.

3.2.Үндсэн индексийг анхан шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний цахим программаас хэрэг үүсгэх, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл өөрчлөгдөхгүй.

  3.3.Хэргийн ооролцогчдын гомдлын дагуу давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэргийг хүлээн авч цахим санд бүртгэхэд дагалдах индексийг цахим программаас олгож, тухайн шатны шүүхүүдээс гаргасан эрх зүйн баримт бичигт тэмдэглэнэ.

            3.4.Хэрэг үүсгэж индекс өгсний дараа хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг нэхэмжлэлд хавсаргасан баримтын хамт нэхэмжлэгчид буцаана. Харин нэхэмжлэл болон хавсаргасан баримтыг хуулбарлан хэрэгт хавсарган архивд шилжүүлнэ.

3.5.Эрүү, иргэн, захиргааны хэргийн индекс нь хэргийн хавтасны нүүрний баруун талаас 15 мм, дээд талаас 20 мм-ээс багагүй зайд байрлана.

3.6. Хэргийн хөдөлгөөний цахим программаас хэвлэгдэж буй эрх зүйн баримт бичгийн хуудас бүрд энэ журмын 3.5-д заасан байрлалд индексийг тэмдэглэнэ.           

3.7.Хэрэг шилжиж ирсэн тохиолдолд тухайн хэргийн индексийг программын харьяалах өгөгдөлд гар аргаар оруулж бүртгэнэ.

3.8.Хэргийн индекс давхцахгүй байна.

                               Дөрөв.Шүүхийн нэрийн тоон илэрхийлэл

4.1.Хэргийн оролцогчид, иргэн, хуулийн этгээд, судлаачид индексийг ашиглан тухайн хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллийг зориулалтын цахим хуудас болон мэдээллийн бусад тоног төхөөрөмжөөр дамжуулан авна.

4.2.Шүүгч, шүүхийн захиргааны ажилтан хэргийн хөдөлгөөний цахим программаас тухайн хэргийн индексийг ашиглан мэдээлэл авна.

Тав. Шүүхийн нэрийн тоон илэрхийлэл

5.2.Хэргийн хөдөлгөөний цахим программд шүүхийн нэрийг тоогоор илэрхийлнэ. /хавсралтаар/

5.1.Шүүхийн нэрийн тоон илэрхийлэл нь индексийн салшгүй бүрдэл бөгөөд хэргийн хөдөлгөөнийг таних, хянах хэрэглэгдэхүүн мөн.

5.3.Индекст шүүхийн тоон илэрхийлэл тусгагдаагүй бол хэргийн хөдөлгөөний программ хангамжид бүртгэлгүй гэж үзнэ.

         Зургаа.Хариуцлага

6.1.Энэ журмыг зөрчсөн шүүхийн захиргааны ажилтанд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

--o0o—

 

ШҮҮХИЙН НЭРИЙН ТООН ИЛЭРХИЙЛЭЛ

 

Д/д

Шүүхийн нэр

Тоон утга

 

Хяналтын шатны шүүх

1.

Улсын дээд шүүх

001

 

Давж заалдах шатны шүүх

1.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

201

2.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

202

3.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

203

4.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

204

5.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

205

6.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

206

7.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

 

207

8.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

208

9.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

209

10.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

210

11.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

211

 

12.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

212

13.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

213

14.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

214

15.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

215

16.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

216

17.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

217

18.

Дундговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

218

19.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

219

20.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

220

21.

Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

221

22.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

222

23.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

223

24.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

224

25.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

225

26.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

226

 

Анхан шатны шүүх

1.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

101

2.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

102

3.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

103

4.

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

104

5.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

105

6.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

106

7.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

107

8.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

108

9.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

109

10.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

110

11.

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

111

12.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

112

13.

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

113

14.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

114

15.

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

115

16.

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

116

17.

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

117

18.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

118

19.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

119

20.

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

120

21.

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

121

22.

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

122

23.

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

123

24.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

124

25.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

125

26.

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

126

27.

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

127

28.

Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

128

29.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

129

30.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

130

31.

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

131

32.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

132

33.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

133

34.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

134

35.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

135

36.

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

136

37.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх

137

38.

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

138

39.

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

139

40.

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

140

41

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх

141

42.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

142

43.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

143

44.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх

144

45.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

145

46.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх

146

47.

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

147

48.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

148

49.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх

149

50.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх

150

51.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

151

52.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

152

53.

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

153

54.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх

154

55.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

155

56.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

156

57.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх

157

58.

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

158

59.

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

159

60.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

160

61.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

161

62.

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

162

63.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

163

64.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

164

65.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

165

66.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

166

67.

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

167

68.

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

168

69.

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

169

70.

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

170

71.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

171

72.

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

172

73.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

173

74.

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

174

75.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

175

76.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

176

77.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

177

78.

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

178

79.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

179

80.

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

180

81.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

181

82.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

182

83.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

183

84.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

184

85.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

185

86.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

186

87.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

187

88.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

188

89.

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

189

90.

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

190


---оОо---

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
Судалгааны сан